Энэ оны 5-р сард 12 хүний бүрэлдэхүүнтэй хөлгийн баг Нигери улс Атлантын далайтай хиллэх эрэг дагуу аялалд гарсан байна. Уг усан онгоц нь газрын тос ачиж явсан бөгөөд орон нутгийн цагаар шөнийн 4:30 минутад гэнэт хүчтэй далайн давлагаанд өртөн бүхэлдээ хөмөрсөн юм. Яг тухайн үед хөлөг онгоцны багийн тогооч эр Харисон Окене ариун цэврийн өрөөнд байсан бөгөөд хөлгийн багийн бусад гишүүд цөм өрөөндөө унтаж байжээ. Иймд онгоц хөмөрч доош живж эхлэх үед багийн ихэнх гишүүд өрөөндөө цоожлогдон цөм живэж үхсэн байна. Харин тогооч эр ямар маш их сандран ариун цэврийн өрөөнөөс гарсан бөгөөд эхэндээ далайн дээрэмчид тэдэн уруу дайрч байна хэмээн боджээ. Гэвч түүнийг гарсан даруйд бүх гэрэл унтарч түнэр харанхуйд ганцаараа хоцорсон байна. Хөлөөр нь их хэмжээний ус урсаж байгааг мэдэрсэн тэрээр онгоц гарцаагүй живж байгааг мэдсэн аж. Айж сандарсан тогооч эр хамгийн ойрхон байх хөлгийн инженерийн өрөөнд орж толгой хорогдсон байна. Хөлгийн инженерийн өрөө нь маш нягт бөгөөд ус туйлын бага хэмжээгээр дотогш нэвтэрч байлаа. Тэрээр өрөөн доторх хүчилтөрөгчийн нөөцөөр 5 хоног амьдрах боломжтой байв. Ийнхүү бараг хагас шалдан буюу дан ганц шорттой, ямар ч хоол хүнс болон цэвэр үсгүй эр хүйтэн хийгээд нойтон өрөөнд 30 метрийн гүнд гарах гарцгүй түгжигдсэн байна. Түүний хувьд аврагдах магадлал бараг л 0 хувь байсан юм.
Аврагдах алхам
Далайн гүнд живсэн усан онгоцон дотор буй эр 3 хоногийн дараа аврагдсан гэдгийг сонсоод итгэх хүн олох хэцүү. Тэгвэл 1991 онд яг ийм явдал болж байсан бөгөөд Калифорни орчимд осолдсон Майкл Праудфүүт гэх эр усны гүнд живэн гацсан бөгөөд сэтгэлийн хямралд орон зүрхний хэмнэл нь өөрчлөгдсөн тул амьсгал нь давчдаж улмаар хүчилтөрөгчийн дийлэнх нөөцөө алдсан байдаг. Гэвч уг эр азаар өрөөн дотроос хүчилтөрөгчийн уут гарган түүгээрээ амьсгалсаар хоёр хоногийн дараа аврагдсан юм.
Тэгвэл Окенегийн хувьд өөрт оногдсон багахан агаараараа амьсгалсан бөгөөд өрөөн дотроо азаар дундуур хэмжээтэй лаазтай кола ундаа олсон байна. Мөн хоёр ширхэг гар чийдэн олсон нь түүний цор ганц гэрэл гэгээ болж байв. Гэвч хамгийн аймшигтай нь тэрээр ямар ч найдваргүй ч аврал хүлээн амьсгалж суухдаа багийн гишүүдийг нь махчин загаснууд хэрхэн идэж байгаа дууг нь сонссоор суусан байна. Энэ бүх аймшигтай явдал нь түүний аврагдана гэх итгэл найдварыг улам бүр мохоосоор байжээ. Түүний хийж чадах ганц зүйл нь залбирах байсан юм. Харин хөлгийн багийнхны гэр бүлийнхэн засгийн газартаа мэдэгдэн улсаас яг хаана живсэн байрлалыг нь тогтоосноор гурван хоногийн дараа түүнийг гарган авсан байна. Харин Окенегийн хувьд цаг хугацааны баримжаагаа бүрэн алдсан бөгөөд яг хэдий хугацааг усны гүнд өнгөрүүлснээ огт мэдэхгүй байлаа.
Сэтгэгдэлүүд