нийгэм

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

0

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025.09.22-28-ны өдрүүдэд болж байна.

УИХ болон Засгийн газрын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын удирдлагууд тэргүүтэй зочид төлөөлөчид үзэсгэлэн худалдааг 2025.09.24-ний өдөр албан ёсоор нээлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол зорилт нь хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр тогтвортой хангах, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэж ирсэн.

Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөхөд, үүний 4.6 хувийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүллээ. Өнөөдөр бид төрөөс хэрэгжүүлж буй хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” хөтөлбөрүүд амжилттай үр дүнгээ өгч буйг харж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ зохион байгуулж буй. “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд тус тус зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Энэ үеэр тариалачид эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Голомт банкны Mastercard брэндийн картаа Apple Pay-д холбон гүйлгээ хийгээд урамшуулалд хамрагдаарай

Өмнөх нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй нийгэм