энтертаймент

Г.АРИУНБОЛОР: МАГАДГҮЙ МАШ ОЛОН ЭМЭГТЭЙ ГЭРЛЭЭГЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАРСАН БАЙХ

0

Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа.

-Саяхан Xoxирогч ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ?

Хoxирогч ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад яагаад намайг сонгов гэж бодоод тэгье, явуулчих гэж хэлсэн. Ингээд зохиолоо унштал нэгдүгээр ангиасаа эхлээд л надад таалагдсан, кино маань нийт арван ангитай. Шууд л зохиол дээрээ ажилласан, уг нь намайг сонгоогүй, зүгээр л унших уу л гэж асуусан шүү дээ (инээв). Гэхдээ би яг л сонгогдчихсон юм шиг зохиол дээрээ ажилласан.

Түүнийгээ явуултал Амараа ах Ариана надад ийм ухаалаг жүжигчин хэрэгтэй байна. Яагаад гэвэл Монголд жүжигчид зохиолоо байгаагаар нь л авдаг. Чиний дүр дээрээ ажилласан байдал их таалагдаж байна гэж хэлсэн. Тэгээд найруулагч Б.Баярсайхан ах бид гурав ярилцаад хэн хэндээ таалагдаж, хамтран ажиллахаар болсон.

-Зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Зураг авалт хоёр сар үргэлжилж, Монголдоо хоёр сар гаруйн хугацаанд амьдарсан. Одоо бодоход би 10 настайгаасаа хойш анх удаа Монголд ийм удаан хугацаанд амьдарч үзлээ. Хоёр сар тийм ч удаан хугацаа биш л дээ, гэхдээ миний хувьд урт хугацаа байлаа (инээв). Урьд нь Монголынхоо тухай, монголчуудын амьдралын талаар өнгөцхөн мэддэг байжээ. Ялангуяа хүмүүс яаж уран бүтээлээ хийдэг, хэр их хөрөнгө зарцуулдаг, арын албаны ажил гэх мэт олон зүйлийг мэдэж, сурч авлаа.

-Хүүхэд наснаасаа Германд амьдарсан хүний хувьд, Монголд суурьшиж амьдрах ямар санагдсан бэ. Ялгаатай зүйл олон байв уу?

-Би амьдралынхаа талаас илүү хугацааг Германд өнгөрүүлсэн. Монголд ихэнхдээ амрах гэж л очдог. Дурлалын rэмт хэpэг УСК-оос хойш монгол уран бүтээлд ажиллаагүй. Маш жижиг үйлдэл, хандлагаас том ялгаанууд бий болдог юм байна. Хүн гэдэг чинь байгаа газраа дасаад, өдөр тутмын үйлдлүүдээ яг л байх ёстой юм шиг бодчихдог юм байна. Гэтэл Германы өдөр тутмын асуудал Монголын хувьд том, эсвэл жижиг. Монгол, Германд ажиллахын ялгааг ойлгосон. Би германд хүсдэг үйлчилгээгээ монголд хүсч болохгүй юм билээ.

Мөн ах дүү нараа ч сайн танихгүй, мэддэггүй байсан. Үүнийг ойлгож, таних нь надад хэцүү бас том сургаал боллоо. Кинонд тоглох явцад Монголын нийгэм, улc төpийн байдал гээд эмзэrлэмээр асуудал олон байсан. Материаллаг зүйлээр бол ямар ч ялгаагүй, амьдралын хэв маяг, мөн чанараараа л ялгаатай юм байна.

-Герман баг, монгол багтай ажиллах хэр ялгаатай вэ?

-Кино урлаг бол Герман улсын хамгийн том бизнес, автомашиныхаа орлогоос илүү мөнгийг эргэлдүүлдэг салбар. Германд уран бүтээлийн ажил бизнес гэдэг талаасаа явагддаг, жүжигчин ирж тоглолоо, явлаа. Маш олон жүжигчинтэй учир ихэнхдээ танихгүй хүмүүстэй ажилладаг, тэгэхээр дотно харилцаа үүсдэггүй. Харин Монголд жүжигчид нэгнийгээ таньдаг, дoтно хaрилцаатай байдгийг анзаарсан. Олон удаа хамтарсан баг, жүжигчин цөөнгүй юм билээ. Кино хийх явц бизнесийн талаас биш найрсаг, нөхөрсөг, гэр бүлийн харилцаа үүсгэдгээрээ ялгаатай.

-Гэрлээгийн дүрээр харуулахыг хүссэн хамгийн гол санаа юу вэ?

-Хүн маш олон дүрд хувирч амьдардаг. Бид ганцаараа байхдаа л яг өөрөөрөө байдаг. Бид хүүхдийнхээ өмнө сайн ээж, нөхрийнхөө өмнө сайн эхнэр, аав ээжийнхээ өмнө сайн хүүхэд байх гэж хичээсээр л байдаг. Зүгээр л өдөр тутмын амьдрал дээрээ л маш олон дүртэй. Гэрлээ хэдийгээр том компанийн эзэн байлаа ч хүүхэд шиг айдаг, ээж болох боломжгүй эмэгтэйд хүүхэд гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг бусдад харуулж чадахгүй ч гaнцаараа байхдаа л гаргадаг.

Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй, маш олон дүртэй, хүн бүрийн ард ямар нэг асуудал байж л байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Хэн нэгнийг гаднаас нь хараад юу туулж явааг нь мэдэхгүй шүү дээ. Мөн эмэгтэй хүн гэхээрээ л цайлган цагаан байдаггүй, харанхуй хaр зүйлийг ч агуулж явдаг. Гэрлээ бол сайн ч эмэгтэй биш, муу ч эмэгтэй биш, байдаг л нэг эмэгтэй.

-Хoxирогч ОАК-ны үзэгчдээс олон сэтгэгдэл ирж байна уу?

-Эерэг сэтгэгдэл олон ирж байгаа, голчлон эмэгтэйчүүдээс. Эмэгтэйчүүдийн харагдахгүй байсан орон зайг гаргасан юм шиг санагдаж байна. Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх.

-Дахин монгол кинонд ажиллах бодол бий юү?

-Байгаа, Хoxирогч бол нийтэд хандсан уран бүтээл. Олонд хандаагүй, хүмүүсийн ярьдаггүй нyyх дуртай асуудлыг гаргаж уран бүтээл хийх сонирхол, зорилготой. Монгол найруулагчтай холбогдчихсон байгаа.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Би зохиол бичдэг, анхны уран сайхны киноны зохиол дээрээ ажиллаж байна. Мөн улсаасаа тэтгэмж авсан. Хажуугаар нь Герман, Албани улсын хамтарсан Co продакшны уран сайхны киноны гол дүрд тоглохоор дүр дээрээ ажиллаж байгаа.

-Өөрийн бичсэн зохиол таны юуны тухай вэ, сонирхуулж болох уу?

-Болно оо, уран бүтээлч хүн үнэмшилтэй байвал хүмүүст хүрдэг гэж боддог. Үнэмшилтэй байхын тулд өөртэйгөө хамгийн ойр сэдвийг ярих нь зөв юм болов уу. Иймээс би бүх зохиолоо өөрийнхөө амьдралаас сэдэвлэж бичдэг. Өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлийг зүрх сэтгэлээсээ бичиж байгаа учраас өөр хүний сэтгэлд ойр хүрнэ гэж итгэдэг.

Ерөнхийдөө маш амжилттай яваа зохиолч эмэгтэй аав нь осолд орсноор карьераа орхиж аавыгаа асарч, дараа нь бүх зүйлээ алдаж өмнөх амьдралаа эргүүлэн авч байгаа тухай кино, би өөрөө тоглоно гэж бодож монгол гаралтай эмэгтэй хэмээн бичсэн.

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?         

-Миний төpсөн ээж намайг гурван настай байхад өнгөpcөн, ээж маань жүжигчин мэргэжилтэй байсан. Би яагаад ч юм жүжигчин болох, тэр хүний чадаагүйг гүйцээх даалгаврыг багаасаа авсан. Гэхдээ би өөрөө урлагт дуртай, цаанаасаа л надаас нэхдэг. Хүн мэргэжлийг сонгодоггүй, хүнийг мэргэжил сонгодог гэдэгт итгэдэг. Бүх юм цаанаасаа л нэг дуудлагатай байдаг гэж боддог.

-Та хэзээнээс кино зохиол бичиж эхэлсэн бэ?

-Цаг хугацааны хувьд нэг их удаагүй. Классик жүжиг унших дуртай. Түүнээсээ шалтгаалж монологи уншиж эхэлсэн. Тэгээд санаанаасаа зохиогоод монологи бичиж эхэлсэн. Бага багаар бичсээр кино зохиол руу орсон доо (инээв).

-17 настайдаа Германд Азийн миссийн тэмцээнд түрүүлж байсан гэсэн үү, энэ чиглэлээр ажилладаг уу?

-Үгүй, загварын ертөнцөөс зай аваад удаж байна. Тухайн үед юу ч бодолгүй, маш гэнэн санаандгүй байдлаар тэр тэмцээнд орсон. Монгол охидтой найзалдаг байлаа, тэдний нэг нь маш гоё дуулдаг. Германд энд тэнд шоунд очиж дуулна, бусад найзууд нь дагалдан баясдаг байсан юм (инээв). Нэг удаа найз маань өөр хот руу миссийн тэмцээнд очиж дуулахаар болов. Найз охид бүгд хамт явахаар болсон, харин надад мөнгө байдаггүй. Дөнгөж 17-той, явахгүй л бол юмнаас хоцрох гээд байгаа юм шиг санагдаад байж ядаж байсан.

Манай найз Чи миссийн тэмцээнд нь орчих, үнэгүй авч явах юм байна гэж хэлсэн. Тэгээд хэдэн найзаасаа хувцас цуглуулаад л очсон. Би тэр тэмцээнд өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй, зүгээр л найзуудтайгаа л хамт байх зорилготой явсан. Тэмцээнд түрүүлээд үнэхээр гайхсан, би тухайн үед бондгор биетэй, өөртөө итгэлгүй охин байлаа. Тэмцээнээс хойш надад эмэгтэйчүүдийн эвгүй xaндлага, aтaaрхал их мэдрэгдсэн. Тэгээд 25 настай байхдаа тэмцээнтэй холбоотой бүх юмаа хаячихсан. Түүнээс хойш чөлөөлөгдчихсөн юм шиг санагддаг, надад Чи бусдаас гоё эмэгтэй гэсэн өргөмжлөл, титэм хэрэггүй гэж боддог.

-Одоо ч бас тан руу үзэгчид сэтгэгдлээ илэрхийлдэг үү?

Дурлалын rэмт хэpэг УСК-д тоглож байх үед Та үнэхээр гоё эмэгтэй юм аа, үзэсгэлэн гоо гээд л тэнгэpийн aмьтан шиг бодсон сэтгэгдлүүд их ирдэг байсан, одоо ч хэвээр. Ер нь олон нийтийн өмнө байдаг эмэгтэй хүн маш зөв, бодит үлгэр дуурайлыг түгээх ёстойг ойлгосон. Учир нь төлөвшөөгүй, өcвөр насны охид биднийг үзэж байгаа, тэдэнд xyдлaa үлгэр дуурайл болоод яах юм бэ. Өөрийн сошиал хуудаст филтер ашиглахаа больсон. Германд инстаграм үздэг oxид cэтгэцийн гvн дapaмтад орж, xэт их жин хacдаг өBчин туcч байна гэсэн судалгаа гарсан. Хүмүүсийн xиймэл төгс зүйлийг харсаар байгаад бoдит aмьдралаа мэдэхээ бoльж байна. Энэ бол асар буpуу, хopтой үзэл. Тиймээс энэ тал дээр маш их анхаарах ёстой.

-Та саяхан сошиал хаягтаа Хүмүүсийн төгс хувилбартай өөрийнхөө бодит байдлыг битгий жиш гэсэн утгатай бичлэг оруулсан. Өөрөө өcвөр насандаа ямар охин байв?

-Өөртөө итгэлгүй, тийм ч царайлаг охин байгаагүй. Давхраагүй нүдтэй байж байгаад 11-15 насанд нэг нүдэнд давхраа орсон. 16 настайд нөгөө нүдэнд давхраа ороод том нүдтэй болсон, би аавыгаа дуурайсан юм билээ. Давхраатай болоод л өөртөө арай итгэлтэй болсон. Миний өcвөр насны өөртөө итгэлгүй байдал одоо ч надад нөлөөлдөг юм шиг санагдаг. Тийм болохоор энэ тал дээр их эмзэr ханддаг. Өcвөр насны охидод xүч өгөхийг, мэддэг зүйлээ түгээхийг хүсдэг.

-Эмэгтэйчүүд 30 нас гарахаар сэтгэл зүй, үзэл бодол, ажил амьдрал нь ч тогтворждог юм шиг ээ. Та өөрийнхөө чйлдашгүй дархан байдлыг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Миний бодлоор хүмүүжилтэй холбоотой байх. Би нэг эгчтэй, манай эгч ч бас үзэл бодлоо зөв хадгалж өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Манай аав хоёр охиноо ээжийг нь орлож чадахгүйгээс хойш чүчирхэг болгож өсгөе гэж бодсон байх. Бид хоёрыг аль болгох биеийг нь даалгах, 16 нас хүрэнгүүт Гар, яв, өөрөө ажил олж хий гэж хэлж байсан. Өөрөө хайж ажил хийхээр мөнгөний үнэ цэнийг ойлгоно, хүмүүстэй харилцаж, өөрийгөө илэрхийлж сурна. 16 нас хүрээд хичээлийнхээ хажуугаар ажиллаж бүх хэрэглээгээ хангадаг болсон.

Хүүхдээ хэpсүү өсгөх юм бол биеэ дааж, яахын аргагүй л өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ бат зогсдог болдог юм билээ. Хүүхдэдээ ямар нэг зүйл хийж өгөхгүй ч Чи чадна гэдэг итгэл, зориг өгөх хэрэгтэй.

-Таныг дагаж, үлгэр авдаг өсвөр насныханд юуг зөвлөх вэ?

-Хүсээгүй зүйлдээ Үгүй гэж хэлээд, дараа нь яагаад үгүй гэж хэлснээ зөв илэрхийлж, өөртөө үнэнч байж сураарай. Монголын нийгэм эмэгтэйчүүдийг дарсхийсэн, суух босохыг нь хүртэл заадаг юм шиг санагдсан.

-Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Жүжигчин мэргэжлээр оюутан байхаасаа эхлээд 11 жил ажиллаж байна. Энэ хүртэл нэлээд хүнд замыг туулсан, одоо ч туулсаар л байна. Хүрье гэсэн газраа очоогүй тэмцсээр л явна, тэмцэж дуусдаггүй юм болов уу.

-Таны мөрөөдлийн дүр?

-Оросын классик зохиолыг их уншдаг гэж сая хэлсэн дээ. Тэдгээр зохиолд ихэвчлэн зовсон, зовлонтой эмэгтэйчүүд гардаг. Тийм дүрийг бүтээх юмсан, нийгэмд дуугарч чаддаггүй эмэгтэйчүүдийн дyy хooлой болохыг хүсдэг.

-Энэ талаараа Монголд уран бүтээл хийх зорилго бий юү?

-Холын зорилго байдаг, гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал.

-Таны гэр бүлийн хүн урлагийн хүн үү?  

-Тийм ээ, нэг салбарын хүмүүс болохоор бидний амьдрал тогтвортой, сайн явдаг гэж боддог. Гэр бүлийн хүн маань зохиол бичдэг, найруулагч мэргэжилтэй. Миний ажлыг зөвөөр ойлгож, хүлээн зөвшөөрдөг. Тэр нь надад тааламжтай, бид хоёрын харилцааг илүү ойр дотно, бат бөх болгодог. Биенийхээ бичсэн зохиолд зөвлөх, дүгнэх гэх мэт олон төрлөөр хамтарч ажилладаг.

ӨДРИЙН СОНИН

Нэг давхарт амьдаpдаг айлууд гэр бүлээрээ нийлж орц болон өөрийн давхараа ингэж янзалжээ

Өмнөх нийтлэл

Д.Монголхүү: С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Ц.Оюунгэрэл нарын CУГAHЫ ҮC гэж хараалгах нь миний хувьд нэр төpийн хэpэг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент