Өөөрийн оршин суудаг байрны орцондоо санаачлагаараа тохижилт хийж, орчноо гоёмсог болгосон амь нэгтэй хөрш айлын хийсэн бүтээн байгуулалтын ажил цахим орчинд олон хүнээс сайшаал магтаал хүртэн бусдад хийх урам зоригийг өгчээ. Энэ талаараа тэд олон нийтийн сүлжээнд бичихдээ,
Хоёр жилийн өмнө л орцны 1 давхараа янзалж байсан юм манай гэр бүл СӨХ маань юу ч хийдэггүй байсан болохоор өөрсдөө хийе гээд л хийгээд, бусад орцны оршин суугчид бас дагаад хийж үлгэрлэж байсан… Харин одоо давхараа янзлая гэж санаачлаад, өнөөдөр л нэг юм дууслаа
Манайхаас гадна давхарт маань 4 айл байдаг. Нэг айлаас 250к хурааж аваад давхараа нэг иймэрхүү янзалчихлаа манай гэр бүл
Таазандаа хөөсөн хүрээ хийж, паркетаар ханаа гоёж, эмульс өнгөө сольж, цахилгааны шийтийг толь болгож, хаяг руу туссан ханын гэрлүүд авч, тоот номеруудыг гоёлын никель болгоод, паркет гадуур никель хүрээ хийж, ер нь олон л юм хийлээ дээ.
Ажлын хөлс, за тэгээд нааш цааш явсан цаг зав, шатахуун нтр зүгээр л бидний сэтгэлийн бэлэг байлаа хөршүүддээ. Нэмээд өөрсдийн мөнгөөрөө 4 хөршүүддээ ижилхэн үүдний дэвсгэр авч өглөө. Бас гэртээ байсан 2 ваартай цэцгээ давхартаа хандивлачихлаа
Бага байхад нээрээ хагас сайнд гадаа, орц нтрээ цэвэрлэдэг санаанд орсон өдөр байлаа. Тасралтгүй 12 цаг босоо байсан 2 хүндийн жингийн хүмүүсийн нуpуу яг тaсрах шахсан шүү.
Өнөөдөр нэг хөршийн маань аав бас их тус боллоо. Маш их баярлалаа За тэгээд Монголчуудаа эвтэй байхдаа хүчтэй шүү. Би л болж байвал болоо гэсэн бодлоо хаячихвал Манай Монголчууд яг гоё болох гээд байгаа тэ
Мундаг юм аа,сайхан эерэг мэдээ байна,бүгд ийм байвал орц давхар болгон сэтгэлд таатай байна даа
Энэ СӨХийн дансыг яаралтай шилэн болгоочээ. Оршин суугчид нь төлсөн мөнгөө юунд зарцуулж байгааг хянаж байж зөв голдирлоороо явна. СӨХийн хяналтын зөвлөл нь хянах ёстой боловч энэ ажлаа хийдэггүй.
Харин тийм ээ.
СӨХийн дансыг яаралтай шилэн болгох хэрэгтэй.
Ёстой гоё янзалсан байна.аа нэрээ миний монголын ард түмэн эвтэй санаа нэгтэй бол уг ч хийнэ,бүтээн шүү.баяр хүргьe.
ёстой мундаг ухамсар сэтгэхүйтэй гэр бүл юмдаа ийм хүмүүс даанч ховор нь харамсалтай юм манай монголд бүгд хувиа хичээсэн мөнгөнөөс өөр юм бодохоо больсон том машин эд хөрөнгөөр уралдсан таван төгрөгтэй бол ярвайсан пээдийсэн түп үхрүүд монголоор дүүрэн нь дөөнч нэг эмгэнэл юмдаа сэтгэхүй өөрчлөгдөхөд дахиад хичнээн жил хэрэгтэй юм болдоо.Энэ гэр бүлд аз жаргал хүсье ээ