энтертаймент

СОЁЛЫН ОРОН ЗАЙ БОЛ БИДНИЙ ХАМТДАА БҮТЭЭХ ОРЧИН

Таны сэтгэгдэл
 Соёлын орон зай бол театр, музей, галерей, соёлын төв, ордон, кино театр зэрэг соёл урлагийн байгууллагуудаас гадна гудамж, талбай, хороолол, өргөн чөлөө, гэр орон төдийгүй хамт олны соёл, хувь хүмүүсийн хандлага, оюун санаа зэргээр илэрч бид бүхний хамтдаа аж төрөх тухтай орчныг бүрдүүлэгч, хамтын ойлголцол, хүчин зүтгэлийн өргөн хүрээтэй ойлголт юм.
Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай – Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны 10 дугаар сарын 03-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг уриалж байна.
198
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл