Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (𝗨𝗡𝗘𝗣) болон Хятадын Хөргөлтийн Нийгэмлэг (𝗖𝗔𝗥) хамтран, Монреалийн протоколын Озон Үйл Ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “𝗚𝗼𝗼𝗱 𝗦𝗲𝗿𝘃𝗶𝗰𝗶𝗻𝗴 𝗣𝗿𝗮𝗰𝘁𝗶𝗰𝗲𝘀 𝗳𝗼𝗿 𝗖𝗼𝗹𝗱 𝗦𝘁𝗼𝗿𝗮𝗴𝗲 𝗔𝗽𝗽𝗹𝗶𝗰𝗮𝘁𝗶𝗼𝗻𝘀 𝗮𝗻𝗱 𝗦𝗮𝗳𝗲 𝗛𝗮𝗻𝗱𝗹𝗶𝗻𝗴 𝗼𝗳 𝗡𝗮𝘁𝘂𝗿𝗮𝗹 𝗥𝗲𝗳𝗿𝗶𝗴𝗲𝗿𝗮𝗻𝘁𝘀” (Хөргөлтийн системийн туршлага ба байгалийн гаралтай хөргүүрийн бодисын аюулгүй хэрэглээ) сэдэвт олон улсын уулзалтад Монгол Улсыг төлөөлөн “Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б.Тэргэл тус уулзалтад оролцохоор явлаа.

Дэлхийн 𝟭𝟱𝟬 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх тус уулзалт БНХАУ-ын Гуанжоу хотод энэ сарын 𝟰-𝟳-ны өдрүүдэд болох юм.
Энэхүү арга хэмжээнд “Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б.Тэргэл
Монгол Улсаас сонгогдон оролцож байгаа нь зөвхөн компанийн төдийгүй Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьд чухал үйл явдал юм.
                                                        
    					

















    			
                			




Сэтгэгдэлүүд