Дэлхийн үйл явдалЧөлөөт түүхэнтертаймент

Франц улс Германд ердөө 9 хоногт бүрэн эзлэгдсэн түүхээс

0

Дэлхийн нэгдүгээр дайнд асар их гарз хохирол амсан байж ялалт байгуулсан Францын ард түмэн баруун хилийн дагуу орших зэрлэг Варваруудын удам, Ариун Ромын эзэнт гүрний үлдэгдэл, Ари үндэстнүүдээс цаг үргэлж айж явах ёстойгоо сүнсээ зайлтал ойлгож авсан байдаг. Иймд Франц улс 1929 оноос эхлэн хилийн бүрэн хэмжээний хамгаалалтын шугам барихаар шийдэж үүнийгээ тухайн үеийн ерөнхий сайд байсан Мажиногоор нэрлэсэн түүхтэй. Уг шугамын барилгийн ажил нь 1929 оноос эхлээд 1938 онд дууссан бөгөөд Лукиснбург, Герман, Итали, Бельги, Швейцарь зэрэг улсуудтай хил залгаа нийт 720 км урттай хамгаалалтын бүс байгуулсан аж.
Мажиногийн шугамыг 9 жилийн турш 2 сая гаруй хүний хөдөлмөрөөр тухайн үеийн ханшаар 3 тэрбум франкын хөрөнгө оруулалтаар босгосон Хятадын цагаан хэрэмний дараа орох нүсэр байгууламж байлаа. Харин цэргийн байгууламжын хувьд 20-р зууны хамгийн төгс шийдэл бүхий цэргийн байгууламж болж чадсан юм.

400px-Maginot2

Уг байгууламжийн онцлог талууд нь газар доороос автоматаар гарч ирдэг бүрэн автомат хамгаалалтын бункеруудтай бөгөөд өндөрлөг хэсэгт нь агаарын хамгаалалтын их буунууд, доод хэсэгт нь танк эсэргүүцэгч, холын зайн тусгалтай их буунууд, хамгийн доод гадаргад нь явган цэргийн автомат буунуудаар тоноглогдсон гайхалтай байгууламж байлаа. Хэрэв дайсны агаарын дайралт ирэх юм бол бункерууд автоматаар газар доор орж нуугдана. Харин газар доороо 8 давхар бүхий байгууламж байдаг бөгөөд дотроо хоолны газар, эмнэлэг, унтах тасалгаа, агааржуулалтын тэнхим, фитнес заал, зэвсэгийн агуулах мөн 720 км замыг холбосон газар доорхи галт тэрэгний зам байдаг байв.
Нэг бэхлэлтэнд ойролцоогоор 800-1000 гаруй цэрэг байнгийн байрладаг байсан бөгөөд Францийн хил дагуу 720 км газарт 600 мянга гаруй цэрэг байнгын бэлэн байдалд байдаг байсан гэсэн үг. Үүгээр барахгүй мажиногийн шугамнаас 1 км-ын цаана 720 км газрын их газрын минээр тоноглон хамгаалсан нь тухайн үед дэлхийн хамгийн том минжуулсан талбайнд тооцогдож байлаа. Агаараар ч тэр, газраар ч тэр Францын хилийн нэвтлэх боломжгүй байсан гэсэн үг.
Барилга 1938 онд дуусаад байтал энэ явдлаас 1 жилийн дараа буюу 1939 оны 9р сард Францчуудын хар дарсан зүүдний эзэн болсон Герман улс ЗХУ-тай хамтран Польш улс руу дайрч 7 хоногийн дотор эзлэх нь тэр. Францчууд уг мэдээг сонсоод Европын тэргүүлэх хүчний хувьд, мөн 9 жилийн турш барьж босгосон хэн ч хэзээ ч үл нэвтрэх Мажиногийн шугамандаа бардан 1939 оны 9-р сарын 3-ны өдөр албан ёсоор Германд дайн зарлалаа. Дайн зарласан боловч бодит байдал дээр Германруу тэд дайрч зүрхлээгүй бөгөөд Мажиногийн шугамныхаа ард нуугдацгааж байв.

Bundesarchiv_Bild_183-H01758,_Erich_v._Manstein

Гэтэл 1940 оны 5-р сарын 10ны өдөр Германы их цэрэг баруун фронтод дайны ажиллагаа явуулж эхлэв. Луксенбург, Недерланд, Бельги улсыг эзлэв. Франц улс Германтай улаан нүүрээрээ тулах нь тэр. Германы баруун фронтыг нацистын фельдмаршал Эрих Вон Манштейн удирдаж байсан бөгөөд энэ эр Бельгийн эзэлсэн нутгаараа 1940 оны 6-р сарын 5-ны өдөр Францын Мажиногийн шугамыг сэтлэх “жигүүрийн дайралт” хэрэгжүүлсэн юм. Түүхэнд “Францын төлөөх тулаан” хэмээх сүржин нэртэй сүргүй дайн ингэж эхэлсэн аж. Манштейнээр удирдуулсан цэргүүд Францын мажиногийн шугамыг агаараас бөмбөгдөж, усан онгоцноос пуужин харваж, алсын зайн их буунуудаар галлаж, усаар явган цэрэг, танк оруулж, онгоцоор дисант буулгасаар 3 сая 300 орчим мянган цэрэг илгээсэн байна. Үүний үр дүнд Францыг 1000 жил хамгаалах баталгаатай байсан Мажиногийн шугам 3 хоногийн дотор эзлэгдсэн юм.
Харин дайралтын дараа буюу 5 хоногийн дараа 1940 оны 6-р сарын 10 ны өдөр Итали улс Францад дайн зарласнаар Францын хүч хоёр фронтод хуваагдан сарних үйл ажиллагаа эхэлсэн байна. Гэхдээ үйл явц дэндүү хурдан болж байлаа. Францын зэвсэгт хүчин амьсгаа ч авч амжилгүй газар нутгаа минут минутаар алдаж эхлэв. Үүний үр дүнд дайн эхлээд ердөө 9 хоног л өнгөрч байхад Францын нийслэл Парис хотыг Гитлер эзлэж чадлаа. Түрүүлж дайн зарласан Франц улсын засгийн газар нийслэлээсээ дүрвэж 1940 оны 6 сарын 22-ны өдөр гал зогсоох гэрээ байгуулж амьд мэнд үлдсэн байдаг.
Энэ үед Парис хүртэл баруун нутаг Германы мэдэлд, өмнөд нутаг нь Италын мэдэлд байсан бөгөөд үлдсэн баруун хойд нутаг нь Францын тоглоомон засгийн газрын мэдэлд байлаа. 1944 онд холбоотнууд Нормандад буух хүртэл Франц улс тэнхлэгийн гүрнүүдийн үгийг дуулгавартай дагдаг тоглоомон улс болон хувирсан байв.

Өнөөдөр Мажиногийн шугам нэг иймэрхүү балгас болсон байна.

СОЛОНГОС улсад ажиллаж буй гадны иргэдийн 60% нь ялгаварлан гадуурхалт мэдэрдэг гэжээ

Өмнөх нийтлэл

Bhiisma: “Хүмүүс ингэж их сөрөг хандаж байгаа нь намайг зөв зам дээрээ явж буйг харуулж байна“

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал