нийгэм

Хийлч Дэлгэрцэцэг анх удаа тэрбумтан нөхрөөсөө салсан шалтгаанаа тайлбарлалаа

0

Хүний амьдралд ажлаас гарах, гэр бүлээсээ салах хоёр шиг хүнд бэрх зүйл байдаггүй гэх. Үүний хэцүүг зөвхөн салж үзсэн, урдах хойдох амьдрал үзсэн улс л ойлгох биз ээ.

Ихэнх салалт араасаа олиггүй үр дагавар дагуулдаг бол цөөхөн тохилдолд 2 дахь гэрлэлт амжилт дагуулах нь бий. Үүнд нас, туршлага, мөнхүү хувь төөрөг нөлөөлдөг биз ээ. Бид энэ дугаартаа шинэ залуу үеийнхнээс амжилт дагуулсан 2 дахь гэрлэлтийн эздийг онцоллоо.

Зарим нь ч гэрлэж амжаагүй ч гэрлэхийн наагуур хамтын романс хэлхэж явсан хосууд энд багтана. Гол нь фото зураг. Түүх өгүүлэх, манай архивт байх зургууд дээр үндэслэн эксүүд хийгээд эдүгээ цагийг харьцуулан сонжицгооё.
Гүндүүгүй сайхан эр гэдэг шиг хаа очиж үргэлж өөрийнхөөрөө байдаг бүсгүй бол хийлч Дээгий. Монгол эрчүүдийн түрийвчний хэмжээ надад гологдоно гэж хээвнэг бодож санаснаа илэрхийлдэг эрс шулуухан бүсгүй. Тиймдээ ч монгол эртэй нэр холбогдсон түүх түүнд байдаггүй биз. Хийлч бүсгүйн анхны нөхөр нь өөрөөс нь 30 ах гэж тухайн үедээ л хэл амны бай болж байсан Саха Миянатан гэх энэтхэг эр. Хосууд дундаасаа нэг хүүтэй ч эцэст нь хоёр тийш болсон.

Дээгийгийн дараагийн сонголт нь “Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли гэх америк эр. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай, хүмүүнлэг үйлс, олон нийтийн дорвитой үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ олонд танигдсан Марк Бэйли сүйт бүсгүйдээ нижгэр сайхан хуримаар бэлэг барьж байсан ч хийлч бүсгүй нөхөртөө гол бэлгээ одоогоор бариагүй л байна.

Магад монгол эрчүүд хоншооргүй гэж үздэг шигээ хүүхдэд яарах хэрэггүй гэж хийлч маань үздэг байж болох. Тэр бол Ч.Дэлгэрцэцэг шүү дээ.

Салалт яагаад хэцүү байдгийг шинжлэх ухаанд ингэж тайлбарладаг

Хэдэн жилийн өмнө салсан найз бүсгүй эсвэл залуугаа одоо ч бодож шаналсаар л байна уу? Гэтэл нөгөө хүн тань хэдийн дараачийн амьдралаа эхлүүлчихсэн хээв нэг явж байдаг л биз дээ? Нейробиологийн шинжлэх ухааны үүднээс харвал хүний тархинд очиж буй хайрын мэдрэмж донтолттой тун төстэй гэнэ.

Хэн нэгэнд дурлаж эхлэх үед хүний тархинд адреналин, дофамин, серотонин, бүр цаашлаад окцитоцин (эх хүн хүүхдээ харах үед ялгардаг даавар) зэрэг “маш таатай мэдрэмж” төрүүлдэг олон төрлийн даавар ялгарч эхэлдэг аж.

Эдгээр даавар ялгарснаар бид хайртай хүнийхээ талаар цаг минутгүй бодож, түүнтэйгээ л хамт бол хэдэн арван километр газар огт ядрахгүй алхаж, шөнөжин унтахгүй ч байж чадах эрч хүчтэй болдог байна.

Харин салах үед энэ бүх сайхан мэдрэмж огцом байхгүй болсноор бид хар тамхинд донтогчид тухайн бодисоо хэрэглэхгүй л бол байж суух аргагүй болоод байдаг тэр мэдрэмжийг мэдэрч эхэлдэг аж.

2010 онд Ратжерс их сургуулийн антропологичидийн хийсэн судалгаагаар хайртай хүнээ санагалзах үед тархинд ирж буй дохио кокаинд донтогчид кокаин авахаар очерлож байх үеийнхтэй тун адилхан байжээ. Ийм учраас л хайртай нэгнээсээ салах үед сэтгэн бодох, төвлөрөх, энгийнээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж эхэлдэг.

Үүнээс гадна салалтын дараах сэтгэлийн өвдөлтийг бидний тархи бие махбод-ийн өвдөлтөөс ялгаж чаддаггүй гэнэ.

Ингэж бодохоор салалтын үед бидний бие үнэхээр хүндээр өвддөг байх нь. Гэвч яагаад зарим хүмүүс хүндээр өвдөөд байхад зарим нь огт өвдөггүй юм бол?

Үүнийг харин Ээнэгшлийн хэв шинж буюу Attachment style-р тайлбарлаж болдог. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд бүх хүмүүсийн хайр сэтгэлийн холбоог ерөнхий 4 төрөлд хуваан авч үздэг. Үүний нэг болох ээнэгшлийн түгшүүрийн хэв шинж буюу Anxious attachment-тэй хүмүүс (нийт хүн амын 21% энэ төрлийн ээнэгшилтэй) үерхэж байх үедээ сэтгэл зүйн хувьд хамтрагчаасаа хамааралтай болдог бөгөөд тавьж явуулах, дараагийн алхмаа хийхэд илүү хэцүү байдаг байна. Энэ төрлийн хүмүүс хуучин зураг, захидал зэрэг ex-ийг нь санагдуулж болох бүх зүйлсээ устгаж шинээр найз нөхөдтэй болж өөр хүмүүстэй харилцаа үүсгэснээр тухайн хамаарлаас гарах боломжтой болдог гэнэ.

Харин ex-үүд маань яагаад бидний толгойноос гарахгүй бодогдоод, цаашдын ажил амьдралд саад учруулаад байгааг одоо олж мэдэцгээе. Мэдээж энэ үед ex-ийгээ мартаж чадахгүй байгаадаа түүнийг эсвэл өөрийгөө битгий буруутгаарай.

Бидний тархи заримдаа биднийг хуурах тохиолдол гардаг, магадгүй бид өөрсдөө ч тархиа хуурдаг байж болох юм. Үүний нэг жишээ нь Зейгарникийн нөлөө бөгөөд Зейгарникийн нөлөөгөөр бид хийж дуусгаагүй орхигдсон үүрэг даалгавараа дуусгахгүй л бол дахин дахин бодогдсоор дараагийн зүйлрүүгээ ороход төвөгтэй болж эхэлдэг.

Заримдаа хүсээгүй үед нэг сонин дуу гэнэт толгойд орж ирээд дахин дахин аялагдаад байдаг биз? Энэ бол Зейгарник нөлөөний хамгийн энгийн жишээ юм. Бид бодолдоо тухайн дууг нэгэнт эхлүүлсэн тул дуулж дуусгахгүй л бол өдрийн турш дахин дахин бодогдсоор л байх болно. Мөн олон ангит кино нэг дор үзэх нь ч бас үүнтэй холбоотой. Нэг анги дууссан ч киноны гол үйл явдал дуусаагүй тул дараагийн ангийг үзэх хүсэл илүү ихээр төрдөг байна.

Үүний л нэгэн адил хүссэн байдлаараа хадгалж эсвэл дуусгаж чадаагүй харилцаа, үерхэл бидний толгойноос яагаад ч гардаггүй. Залуу хосуудын хувьд гэнэт салах тохиолдол маш их байдаг ч ихэнх тохиолдолд хосуудын нэг нь урьдаас шийдвэрээ гаргаж удаан хугацаанд бодсоны эцэст салах шийдвэрт хүрдэг. Гэтэл нөгөө нэг нь огт салах бодолгүй байснаас тухайн хүнд энэ салалт нь дуусгаж чадаагүй ажил болон тархинд нь хадгалагддаг. Ийм л учраас зарим хүмүүс удаан хугацаанд харилцаандаа цэг тавьж чадахгүй, ex-ийнх нь тухай бодол толгойноос нь гарахгүй, эргэж ирэхийг нь хүлээсээр байдаг байна.

Тиймээс үнэхээр харилцаагаа дуусгахаар шийдсэн тохиолдолд бие биедээ ‘баяртай’ гэж хэлэн сайн сайхныг хүсэх зэрэг ямар нэгэн байдлаар тархиндаа энэ бүхэн дууссан хэмээн итгүүлж чадвал салалтын дараа хурдан эдгэж цаашдын амьдралдаа аз жаргалтайгаар орж чадна.

Тасарталаа уусны дараа аав намайг буудал руу дагуулж ороод санаанд оромгүй зүйл

Өмнөх нийтлэл

2022/2/22 22:22 буюу 180 жилд ганцхан тохиолддог өдөр бөгөөд энэ өдөр та хүслээ шивнэвэл

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм