Аавууд охидууддаа хэдий том болсон ч гэсэн байнга л санаа зовж байдаг. Тийм нэгэн аав санаа зовохгүй амьдрахын тулд нэгэн арга хэрэглэсэн нь гайхалтай байлаа.
Дуустал нь уншаарай. Твиттерээс тус өгүүллэгийг аваад орчуулан хүргэж байна.
Нэг өдөр аав:
Охин минь, хааяадаа аавтайгаа уухаар явж бай л даа. Дуртай юмаа идээд, дуртай газар руу чинь дагуулж явна шүү. Жоохон гангалаад ирээрэй」
гэж хэллээ. Жаахан ядаргаатай санагдсан ч тэр үед шөнийн хот ямар байдгийг хармаар санагдаж байсан тул гарах боллоо. Замдаа машин дотор явж байгаад аав ингэж хэллээ.
「Өнөөдөр сайхан ууцгаая. Одоо больёо гэх хүртлээ уугаарай. Аав нь хариуцлага хүлээгээд аваад харих болохоор тэнэг болтлоо ууцгаая」
Өөе, өөе болохын муу Ээжид загнуулна шдээ
~гэж бодсон ч, аав хариуцлага хүлээнэ гэсэн юм чинь яадын гэж бодлоо.
1 дэх газар: Аавын байнга ордог шорлогны гуанзанд хүрч очлоо. Гуанзны эгч найз охиноо дагуулаад ирчихлээ гэж бодлоо шдээ гэж ганц үг хэлтэл аав хөөрөөд 2 дахь газраас миний найз охин болоорой! гэж баярласан байдалтай хэллээ.
Тэгээд хоёулаа тэндээс гарлаа.
2 дахь газар: Аавын очдог клубт хүрлээ.
Аав бид 2-т үйлчилсэн охин「охин чинь биздээ гээд шууд л таатал аав бас л хөөрөв.
Надтай адилхан байгааздээ Нүд адилхан байгаа биз гэж хэрэггүй тайлбар хийн, баяртай нь аргагүй уусаар л.
3 дахь газар: Аавын очдог сүшиний газарт хүрлээ.
Тогооч ямар гоё юм бэ, охинтойгоо ууж явна гэдэг жаргал шүү тэ. Аавуудын мөрөөдөл шдээ тэ」гэх зэргээр хэлсэнд аав бас л сэтгэл ханамжтай байв.
「Дуртай зүйлээ идээрэй, хааяадаа л хамт явдаг болохоор」гэж аав хэлэв.
Анхных биздээ сайхан харагдахыг бодож дээ гэж бодов.
4 дэх газар: Аавын явдаг уудаг газар.
Энэ хавиас санахаа больж эхэлсэн.Юу ууснаа ,Юу ярьснаа
5 дахь газар: Аавын явдаг баар.
Огт юу ч санахгүй байлаа.
Текэн дээр суугаад л тас. Аав такси дуудаад намайг үүрээд гарлаа. Тэр үед хальт сэрээд Ямар сайхан байнаа・Ааваа уучлаарай, би согтчихлоо гэлээ. 「Зүгээрээ унт унт」
Өглөө сэртэл орон дээрээ унтаж байлаа. Аавыг харна гэхээс санаа зовж байв・・・
Том өрөөнд ортол аав алга байлаа.
Ээж сурталчилгааны цаасны ар талд бичсэн захиа өглөө. Охин минь өчигдөр хөгжилтэй байлаа. Дахиад явмаар байна шүү. Дахиад хамт явцгаая. Өчигдөр өөрийнхөө уусан хэмжээг мэдэж байна уу?
Шар айраг 2 шил, дарс 5 хундага
Тэр бол чиний уусан хэмжээ. Дараа нь хэн нэгэнтэй уухаар бол энэ хэмжээнд хүрэхээс өмнө харьж ирээрэй.
Хорвоо дээр дандаа сайн хүн байхгүй шүү. Хуураад аваад явчихаж магадгүй. Тэр үед аав нь хамгаалж чадахгүй. Тиймээс чиний уух хэмжээг зааж өгье гэж бодсон юм.
Заавал санаж яваарай. Аав нь итгэж байгаа шүү. Ааваас нь」 гэж бичсэн байв.
Нулимсаа гарахыг байдгаар нь тэвчин өглөөний цайгаа уулаа. Ээж хэлэхдээ аав чинь үргэлж санаа нь зовдог байсан гэвч яаж хэлэхээ мэдэхгүй шаналж байсан. Хорьж болохгүй.
Хэрвээ хоривол харьж ирэхгүй гэж боддог байжээ. Одоо бодоход нээрээ л санаа нь их зовдог байсан гэж бодож байна.
Баярлалаа ааваа. Таны ачаар хэн нэгэнд хууртаж байсангүй ээ. Архи уугаад алдаж байсан удаа байхгүй ээ. Хэрэггүй зүйлд шархалж үзэлгүй залуу насаа өнгөрөөлөө. Баярлаж байна.
Аавыг минь нас дарж буурал үстэй өвөө болжээ. Тэр үеийнх шиг шөнө хамтдаа алхах аав маань одоо байхгүй.
Тариалангийн талбайдаа ногоогоо тарьж би болон ачдаа идүүлэх гээд хичээж байгаа.
Одоогийн би байгаа нь аавын минь ач. Талархаад талархаад баршгүй ээ
Ийм аавыгаа үүнээс хойш ч гэсэн хайрлаж явъя гэж бодож байна гэж охин бичжээ.
Сэтгэгдэлүүд