нийгэм

Аав ээждээ очих бүрд үрчлээ нь тодроод байхад би яаж мөнгө нэхэх билээ дээ.

0

Эцэг эх маань малчин хүмүүс. Тийм болохоор би төгсөх анги хүртлээ сургуулийнхаа дотуур байранд амьдарсан.

Оюутан болоод ч мөн адил. Хүмүүс “биеэ даагаад сайн байна, зүгээр” л гэдэг юм. Зарим нь “ээж ааваасаа хангалттай мөнгө аваад өөрийгөө хөгжүүл, нэгэнт л авч байгаагаас хойш” гэх нь ч бий.

Аав ээждээ очих бүрд үрчлээ нь тодроод байхад би яаж мөнгө нэхэх билээ дээ. Эцэг эхээсээ холдох тусам санах, хайрлах, өрөвдөх нь ихсээд байх юм.

Найз охинтойгоо хоёр жил гаруй үерхээд харилцаагаа тасалсан. Анх үерхэж эхэлж байхад бүх л зүйл сайхан санагдаж байлаа.

Уулзах бүрийдээ хоёр биеийнхээ дуртай амттаныг авчирч, хамтдаа л байж байвал юу ч хийхэд бэлхнээр хайрладаг байсан.

Багаасаа л гадаадад суралцах зорилготой байсан ч найз охинтойгоо байхын тулд би Монголдоо үлдсэн юм. Найз охиноо сургуулиа төгсөхийг нь хүлээж, хамтдаа сурахаар явна гэж боддог байлаа.

Түүнтэй хамт байхын тулд маш олон боломжоосоо татгалзсан. Тухайн үедээ зөв шийдвэр гаргасан юм шиг санагдаж байсан ч харилцаанд маань асуудлууд үүсэж, маргалдах бүрийдээ түүнд гомдоно. “Чамаас болоод би энэ боломжоосоо татгалзаж байхад яагаад” гэсэн бодол үе үе төрж байв.

Энэ мэтээс эхлээд жижиг сажиг гомдлуудаа бидний хэн хэн нь огт гаргаж хэлэхгүй, дотроо бугшуулж явсаар харилцаа маань үерхэж байгаа ч биш, үгүй ч биш нэг тийм сонин болчихсон.

Бие биедээ хайртай биш, “Бид хоёр ингэж байсан шүү. Ийм байхдаа үнэхээр сайхан байж дээ” гэх дурсамждаа л хайртай байсан юм билээ. Хэзээ ч салж чадахгүй юм шиг санагддаг байсан ч одоо бүх зүйл хэвийн л байна.

Өнгөрсөн лүүгээ эргээд харахад маш олон боломж алдсанаа, хэтэрхий их зүйл золиосолсноо ойлгосон.

Жүжигчин Ш.Доржсүрэн А.Мөнгөнзул нар хөдөө амьдрахаар эрс шийджээ.Энэ талаараа

Өмнөх нийтлэл

Заримдаа хүүхэдрүүгээ хараад”Чи надаас яг юу хүсээд байгаа юм бэ??” гэж орилж уйлуулчихаад буцаад тэврээд өөрөө уйлаад уучлалт гуйгаад зогсож байхдаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм