Түүний бүтээсэн дүр бүхэн нь хүний сэтгэлд хүрч, амьдралд ямар нэгэн ухаарал бэлэглэдэг. Сайн хүү, түшигтэй аав, сайхан өвөө, сайн дарга, сайн ажилтан гээд түүний дүр бүхэн сайн гэсэн тодотгол дагуулдаг нь бахархалтай. Энэ удаад бид Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн уран бүтээлийн тухай бус алтан тайзнаа хүрэх амьдралынх нь тухай ярьсан яриаг эргэн дурсан нийтэлж байна.
Тэрбээр 2016 онд бypxны oрныг зoрьсон хэдий ч тоглосон дүр бүхэн мөнх ч урлагийн тэнгэр дор туулсан 50 гаруй жилээс өмнөх үеийнх нь түүхийг эргэн сөхсөн юм.
-Таны хүүхэд насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Би Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Миний хүүхэд нас нэг талаараа жаахан гунигтай нөгөө талаараа их азтай байсан. Би зургаан настай бүтэн өнчин үлдсэн. Гэхдээ зовж сүйд болоогүй. Миний ах дүү нараас дотоод яамны чекист, хурандаа Осоржав гэж хүн байсан. Тэр хүний хүчинд би өлссөнгүй, зовсонгүй, ядарсангүй.
-Гэхдээ л ээж аав гэж дуудах хүнгүй байх хэцүү биз дээ?
-Нинжин сэтгэлтэй, нийтэч тусч ард түмний дунд би төрсөн. Аавын оронд аав болох олон сайхан ах нар, ээжийн оронд ээж болсон сүүн сэтгэлтэй эмээ, эгч нарын дунд нэг их сэтгэлийн өнчрөл амсаагүй гэж боддог юм.
Яах вэ өнчин хүүхдүүдийн л адил сургууль, цэцэрлэг дамжиж, нийгэмд өнчин хүүхдүүд ямар зам туулдаг билээ тэр бүхнийг л туулсан. Тийм учраас би зовлонг давж чаддаг, жаргалд сагадаггүй хүмүүжил олж авсан.
-Өнчин хүн хамгийн түрүүнд баяжих гэж тэмүүлдэг гэж сонссон юм байна. Тэр үнэн үү?
-Хүн их баян, их эрдэмтэй байх гэж их тэмүүлэх ч бас их сайхан зүйл биш. Хүнтэй адилхан амьдарч, хүнтэй адилхан сэтгэж, хүнд байх ёстой сайн чанар бүхнийг л өөртөө шингээх нь чухал шүү дээ.
Өвөө нь их ядарч зовж байсан учир хүнийг их аргадангуй , олон түмний өмнө сөгдөж, аргадаж, сайн мууг нь үзэж, зохицох амьдралыг туулсан шиг байгаа юм. Тийм учраас надад тийм ойворгон, хар амиа бодсон зан, бусдаас илүү гэж хийсэн бүтээснээрээ гайхуулах зүйл байхгүй.
-Таныг их сайхан сэтгэлтэй хүн гэж олон түмэн ярьдаг юм билээ?
-Би хүмүүст сайн сайхныг л хүсч явдаг. Намайг бага байхад манай нутгийхан нүүрийн буянтай, дандаа инээмсэглэж явдаг, тусч хүү гэдэг байсан. Уур уцаар байхгүй тийм хүүхэд байсан гэнэ лээ. Гэхдээ нийгэм чинь хүнийг хүмүүжүүлдэг, бас эвддэг чанартай шиг байгаа юм. Би сүүлдээ жаахан ааштай болж эвдэрч байсан.
-Дээр дурьдсан хурандаа ах тань л таныг хүмүүжүүлсэн үү?
-Би тэр хүнээс өөртөө байгаа бүх сайхан чанарыг сурч, өвлөж үлдсэн. Ахтай минь орос, монгол олон хүн нөхөрлөнө. Тиймээс би амьдрал дундаас орос хэл, орос хүмүүжил олж авсан. Ер нь миний байгаа зан оросдуу шулуун, шударга. Надад амьдралд ядрах юм зөндөө тохиолдсон.
Хүний хаясан гээсэн юм цэвэрхэн байвал аялуулаад идчихдэг л байсан.Ингээд би зургаан наснаасаа сургуульд ортлоо ер нь бол нийгмийн хүмүүжлээр өссөн хүн дээ. Надад нэг чанар бий. Тэр нь хүнийг хар, шар, орос, хятад, казах, дөрвөд гэж ялгадаггүй. Би хүн бүхэнтэй л нэгэн сэтгэл, нэгэн нөхөрлөлөөр харьцдаг.
-Бага, залуу насныхаа найз нөхөдтэй одоо уулздаг уу?
-Их ховор. Би зарим хүмүүсийг маш их санадаг. Тэр хүмүүс намайг олоод ирээсэй гэж их хүсдэг. Би их олон хүнийг үгүйлж байна. /нулимсаа арчив/ Ер нь энэ орчлон дээр хаан ч бай харц гуйлгачин ч бай хүнд хамгийн чухал юм бол найз нөхөд шүү дээ.
Сургуульд цуг сурч байсан зарим сайн найзынхаа ижийг ч, өөрийг нь ч эрээд олохгүй юм. Тэр үеийн сайхан сэтгэлтэй улсуудаа олж уулзаж чаддагүй. Тэд нар минь яагаад надад ирдэггүй юм бэ, би ирээсэй гэж бодож тэднийгээ маш их үгүйлэх юм.
АМЬДРАЛЫН ХАНЬ ЗАМ ДЭЭР…
Та гэргий Ц.Мөнхжаргалынхаа тухай ярихгүй юу?
Миний анхны амьдрал бүтэлтэй байгаагүй. Театрт гайгүй жүжигчин болж байсан үедээ анхны эхнэртэйгээ ханилж, гурван сайхан хүүхэдтэй болцгоосон. Гэтэл амьдрал дунд ус, тос холилдож, зөв буруу нь сүлэлдэж байдаг хойно доо. Гурван хүүхдийн эх болсон авааль эхнэр маань өөр нэгэн эрийг хайрлаж явдаг байсныг нь би хожуу мэдсэн. Угийн түс тас зантай хүн чинь Чамаас саллаа гэдгээ хэлээд нуруугаа харуулаад л алхчихаж бичлээ. Түүнээсээ болж намын улаан батлахаа цэнхэрээр сольж. (Намд орлогч болохоор цэнхэр батлах өгдөг л дөө) Тэглээ гээд амьдралд шантраагүй. Амьдрал баялаг юм билээ. Ажлын газрынхаа тахимаа давсан сайхан гэзэгтэй, алаг нүдтэй дүүмэг бүсгүйтэй хожим нь учирч өнөөх л шулуун шударга зангаараа Би чамтай сууна гэж шийдсэн гэдгээ хэлээд авсан. Түүнээс хойш хань Ц.Мөнхжаргалтайгаа 30 гаруй жил ханилж амьдралын жаргал зовлонгоо эн тэнцүү эдэлж явна даа. Буянтай гэвэл буянтай, сэтгэл нь сүү шиг хүн юм шүү дээ миний хань. Миний хань их сүсэгтэй нэгэн. Бурхан шашины Бэтүб хийдэд олон жил ажиллаж байгаа хүн дээ. Шашны их хүн Бакүла Ренбүүчийн агсны дотны шавь нь хувийн тогооч нь байсан юм. Хань минь миний галын хүн болж гурван хүүхдийг минь төрүүлж өсгөснөө бурхны тавилан, хувь заяа гэж ярьдаг юм.
-Гэргий Ц.Мөнхжаргал: -Намайг театрт орох гээд очиход хэдэн хүн сууж байсан нэг хялардуу нөхөр надаас том дуугарч олон юм асуугаад л их зэвүүн байж билээ. Тэгсэн хожим нь бид хоёр ханилах учир байж.
-Нөгөө хялар нөхөр чинь Гантөмөр гуай байсан хэрэг үү
-Тиймээ хялар нь ч сүүлдээ зүгээр болж харагдсан юм даа. /Инээв/
Ухаалаг яриатай, яасан зөөлөн хүн бол гэмээр энэ бүсгүйг уян сэтгэлтэй хүний хайлан гэж болом. Гантөмөр гуайтай нийлснээсээ хойш анхны эхнэр нь аюулт өвчинд нэрвэгдчихээд байхад ууч сэтгэлээр төрлийн нь хүн шиг нь асарч тэтгэж байжээ. Сүүлд нь хоёр бага хүүхдийг нь өсгөх гэж өөрөө хүүхэд гаргаагүй залуу насандаа хэрэндээ зовсон ч түүнийгээ хувь заяаны эрх гэж зөөллөн бодож явсан гээд амар сайхан жаргасаан гэж төгсөх үлгэр мэтийг хүүрнэж байв. Тиймээ эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний хатан ухаанаар Ц.Гантөмөрийнх гэдэг нэгэн өнөр айл үр хүүхэд, ач зээ нараа голомтоо тойруулан жаргалтай байнам.
-Та гэр оронгүй байж үзсэн үү?
-Байлгүй яахав. Архангайгаас анх Улаанбаатарт ирчихээд орох орон байхгүй. Байх ах дүү байхгүй, учраа олохгүй явж байсан үе бий. Тийм хүн чинь олон түмэнтэй их нийтэч болдог юм билээ. Намайг сумандаа байхад тухайн үеийн Ардын дуу бүжгийн чуулгын жүжигчид очиж тоглолт хийсэн юм.
Би шүлэг уншдаг, хүний сонирхол, анхаарал татсан нэг тийм хүүхэд байсан. Тэр чанараараа чуулганыхныг ирэхэд дунд нь орчихсон шүлгээ уншаад л гүйж явахгүй юу. Гэтэл бүжигчин Чулуунбаатар гэдэг залуу надтай танилцлаа. Тэр маань хотод очоод над дээр очиж уулзаарай гэж байсан юм.
Чулуунбаатар маань Санжаа гэж хилийн цэргийн ахмад дэслэгчийнд амьдарна. Тэр хүн их аж ахуйч, хөдөлмөрч. Тэднийд Чулуунбаатар бид мэтийн ойр дотны орох оронгүй, идэх хоолгүй залуучуудыг нэг байшиндаа байлгадаг байлаа. Би бас тэнд Чулуунбаатарыгаа дагаад нийлчихсэн байгаа юм.
Тэгсэн Чулуунбаатар маань Санжаа гуайн төрсөн дүү Цэндцэрэнтэй эр эмийн холбоотой байсан юм билээ. Санжаа ахын авгай нь Дэгд гэж хүн байсан юм. Нэг өдөр намайг Дэгд эгч дуудаад өөрийнхөө суудаг байшинд байлгах болсон. Тэднийд дутагдаж гачигдах юмгүй их сайхан амьдарч байлаа.
-Тэр хүмүүс ямархуу зан чанартай байв даа?
-Их сайхан сэтгэлтэй. Санжаа ах миний төрөөгүй мөртлөө төрсөн ахаас илүү хүн байсан. Тэгээд Санжаа ахындаа байж байгаад сургууль цуглаад Хүн эмнэлгийн техникумд хуваарилагдаад тэр чигтээ яваад өгсөн. Дараа нь Дэгд эгч маань намайг яриад уйлдаг сан, их муухай хүн, угаасан хувцсаа авалгүй яваад өгсөн гэж.
Хоёулаа одоо бурхан болсон доо хөөрхий. Тэднийд байхад ерөөсөө юугаар ч дутагдахгүй, Санжаа ах мужаан хийнэ, амттай хоол хийнэ, байшин барина юм бүхнийг чадна.
Өөрсдөө архи уухгүй байж барашиг эсгээд тавьчихна. Юм болгон элбэг. Би мөнгөөр ч дутагдаж байгаагүй. Орсон гарсан хүн тэднийхээс идэж уугаад л байхаас биш тэднийд юм авчирч өгөхгүй. Тэгсэн мөртлөө баялаг айл.
-Театрт орсон түүхээ эргэн дурсахад сайхан түүх ярина даа?
– Монголын соёл урлагийн алтан үеийн жүжигчид бүгд миний багш. Тэр дотроос миний амьдралд бүр содон тусгалаа өгсөн хүн бол Л. Ванган. Нэг өдөр Л. Ванган багш манай хүн эмнэлгийн сургууль дээр урилгаар ирж Эмч нар гэж жүжгээ зохиосон тухай лекц уншсан.
Тэр минутаас эхлээд би жүжигчин больё гэж шийдсэн. Үүгээрээ Ванган багш намайг урлагт дуудсан. Тэр цагаас өмнө би жүжигчин болно гэж зүүдэлж ч байгаагүй. Нэг л мэдсэн чинь эмч болох хүсэл мөрөөдөл минь утгагүй болж театрыг бүр зүүдэлдэг болсон.
Тэр бүү хэл театрын өндөр гэх хочтой хятад манаачийг хүртэл зүүдлээд унтаж чадахаа байчихсан байсан. Хүн нэг юманд тэгж дурладаг юм билээ. Тэгээд бүр хичээл ч хийх дургүй болоод онц сурдаг байсан чинь бүр нойлтоод хичээлээ хийхээ больсон.
Гэтэл нэг өдөр театрын үүдэнд Драмын театрт дагалдан жүжигчин авна гэсэн зар гарчихсан байна. Уухайн тас гүйгээд л орлоо. Нэг давхарт нь уран сайхны удирдагч гэсэн өөрөө байв. Яваад ортол өнөөх лекц уншсан хүн байж байна. Л. Ванган багш шүү дээ өнөөх нь.
Өнөөх хүн чинь за юу гэж явна гээд л намайг нэг их том харлаа. Би жүжигчин болох санаатай явна гэсэн чинь ”Юу тийм амархан жүжигчин болдог юм уу. Чи одоо тэгээд жүжигчин болох гэж яваа юм уу, хаана байдаг юм” гээд л их ширүүн байна. Хүн эмнэлгийн сургуульд гэсэн чинь шууд л гар, гар гээд намайг хөөгөөд эхэлсэн.
Тэгэхээр нь би та өөрөө намайг жүжигт дуртай болгосон биз дээ. Өнөөх Эмч нар жүжгийнх нь тухай лекцийг хэлж байгаа санаа шүү дээ. Гэтэл чиний төлбөрийг хэн төлөх юм.
Өнчин хүүхдийн төлбөрийг төлөх хүн олдохгүй гээд халгаадаггүй. Би ч гарахгүй л зогсоод байлаа. Тэгж байснаа За алив чи юу чаддагаа үзүүл гэдэг байгаа. Тэгэхээр нь би шүлгээ уншиж гарлаа.
-Тэгээд л тэнцчихсэн үү?
-Би 10 жилийн сурагч байхдаа эмнэлэгт хэвтсэн юм. Эргэлтээр ирсэн хүнээс чихэр л горьдоно шүү дээ. Гэтэл манай Базарпүрэв гэж багш намайг эргэж ирж байгаа гээд Үнэн сонин барьчихсан ирдэг байгаа. Өнөөх сонин дээр нь Өвгөн партизаны яриа гэдэг шүлэг хэвлэгдсэн байсан юм.
Өнөөх нь хоёр талтай 15 бадаг жигтэйхэн урт шүлэг. Сонингоо өгчихөөд За одоо чи сайхан уншдаг болно шүү гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр цагаас хойш л би хаана л уулзалт, наадам болно тэр бүхэнд нь Өвгөн партизаны яриа-гаа уншина шүү дээ. Л.Ванган багш хэсэг дуугай байснаа “За чи маргааш ирж шалгуул” гэдэг байгаа.
Тэр үед надтай хамт Лида, Очир, дуучин Банди гэх мэт арав гаруй залуучууд шалгалт өгч байсан юм. Тэгээд л театрт тэнцээд ажилд орсон чинь орон сууц байдаггүй, байх айл байдаггүй. Жүжигчид чинь 250 цаасны цалинтай байлаа. Гэр оронгүй болохоороо хятад гуанзны найман төгрөгийн үнэтэй хуургыг мөн ч их идсэн дээ.
– Сайхан жүжигчидтэй нэг дор байх сайхан биз?
-Сайхан байлгүй яахав. Би тэр үед өрөө болгоны хаалга татаж үзээд л явдаг байж л дээ. Түүнийгээ өөрөө мэдэхгүй. Тэгсэн нэг өдөр ардын жүжигчин Д. Гомбосүрэн багш “Хүү минь чи дандаа өрөө өрөөний хаалга татаад яваад байж болохгүй шүү дээ. Хүн чамайг хийх ажилгүй оюутан байна гэнэ. Одоо боль” гэж хэлсэн.
Тэр цагаас хойш өрөө өрөөгөөр хэсэхээ больчихсон доо. Цагааны Цэгмэд, Нямын Цэгмэд гээд л манай алтан үеийн бүх улсууд л хамт байдаг байлаа. Би нэг үе театрын цэвэрлэгчээс нь эхлээд Ардын жүжигчин, гавьяат гээд бүх л айлд унтаж явлаа шүү дээ.
-Тэгээд яаж гэртэй болсон бэ?
-Театрын гэр оронгүй, эхнэр хүүхэдгүй залуусыг цуглуулаад нэг байшинд амьдруулах шийдвэр гарлаа. Тэр байшин нь одоогийн Гэсэр сүм шүү дээ. Тэгээд л тэндээ хоол ундаа цуглуулаад л амьдраад байна.
Заримдаа гэрлийнхээ мөнгийг төлж дийлэхгүй цахилгаанаа хулгайгаар хэрэглэнэ. Тэгээд баригдана, баригдахаараа хэн ингэчихвээ гээд л худлаа хэлээд л сууж байдаг байж билээ.
-Таныг ажилчдынхаа наадмын хонийг төхөөрч өгөөд шаггүй мөнгө цуглуулж байсан гэсэн хошигнол байдаг. Тэр үнэн үү?
-Худлаа, худлаа. Ямар юмаараа би хонь төхөөрөөд сууж байх вэ. Гэхдээ намайг ажилд орсны дараахан нэг тиймэрхүү юм болсон юм. Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Тэгээд л театраас ажилчдад өгсөн шөлнийх нь хонийг төхөөрч өгсөн удаатай. Хүүхэд ч байж дээ. Хонио нудраад л, нусаа татаад л, гараа эсгээд л малын цус, хүний цус нь ялгагдахгүй юм болж л явлаа.
– Таны хамгийн анхны дүр чинь ямар зохиолын хэн билээ?
– Театрт дөнгөж ажилд орж байтал манайхан амарчихлаа. Тэгсэн би жүжигчин биш дагалдан болохоор театрын хана, тааз угаах гээд нэг хэсэг аж ахуйн сайн, муу ажлыг хийсэн. Тэгж байтал театр цуглаж ирээд нэг дүрд тоглох боллоо. Би чинь бөөн баяр. Гэтэл Ч.Лодойдамба гуайн зохиол “Өөрийн замаар” гэдэг жүжгийн нэгдүгээр залуугийн дүр. /инээв/.
Дүр маань нэр ч байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнд хэрэлддэг хэдэн залуучуудын л нэг. Ингэж л би 1954 онд театрт орж 50 гаруй жил жүжигчин явлаа даа. Энэ 50 жилд театрын урлагийн ажилтан хүний давж туулах ёстой жаргал зовлон бүгдийг амслаа.
ГУРВАН ХУНДАГАНААС ЦААШ ГАРЧ ЧАДДАГГҮЙ Ч УУДАГ ГЭЖ ХЭЛҮҮЛДЭГ БАЙЛАА
-Та залуудаа хэр хөдөлгөөнтэй байв. Сархад зооглодог байсан уу?
-Би гурван хундгаас илүүг чаддаггүй юм. Залуугийн тийм. Гэтэл намайг хүмүүс нэлээд сайн туудаг нөхөр л гэж боддог байсан гэдэг. Тэр ч байтугай Засгийн газрын ордонд орсон ч дарга нар “Нөхөр минь архи уугаад байна уу” гэнэ. Нэг өдөр автобусанд суугаад харих гэж явтал нэг эмэгтэй “Чамтай цуг бууна аа. Олон хүний хажууд хэлж болохгүй үг байна” гэхээр нь би “Ямар хэрэг хийсэн билээ. Эсвэл надад хайртай болчихоод одоо хэлэх гэж байгаа юм болов уу” гэсэн шиг юм бодоод буутал “Чи архи уудаг болсон гэл үү. Би чиний олон сайхан жүжиг, киног үздэг хүн байна” гэхээр нь “Би хэзээ ч яахаа алдтал архи ууж үзээгүй хүн шүү дээ. Ийм цуурхал тарсанд би учраа ч олохгүй явна. Таны урлагт дуртай, жүжигчдэдээ санаа зовдогт баярлалаа” гэж хэлээд явуулсан. “Хүний мөр” кинонд Чинбатын дүрд тоглоод улам ч согтуугаараа хэлэгдсэн.
-Нанчилдаан хийдэг байв уу?
-Уур хүрэхгүй бол хөдлөхгүй. Нэг уурлавал түс гэтэл ганц л цохино.
-Барилдахдаа хэр байсан бол?
-Биерхүү болохоор хүмүүс барилд гэж онгироогоод нэг хэсэг бөх болох дүр эсгэж байлаа. Явдал ч өөр болж байх шиг. Гэвч эвсэлгүй хүн чадахгүй зүйлээ хийх үнэхээр хэцүү юм билээ. Нэг удаа аймгийнхаа бэсрэг наадамд зодог шуудаг өмсч нутгийн жолооч ахтай таарч барилдаж байхдаа далбааных нь араас давуулж бариад өргөх гэтэл угз татуулж дунд гурван хурууны арьсыг хуу татуулсан. Мэдээ алдаад уранхай бээлий шиг болчихдог юм билээ. Түүнээс хойш барилдахаа больсон.
-Таны аавыг лам хүн байсан гэдэг байх аа?
-Сахил хүртсэн хүн байсан болохоор л ээжийг бие давхар болгочихоод бусдад мэдэгдэхгүйн тулд хөндий байж. Тэгээд ч төвд хүн байсан байх гэдэг юм.
-Түүнээс болоод таныг хятад цустай гэсэн яриа гарсан хэрэг үү?
-Өө тэгж ярьдаг л байсан юм. Аав минь үнэхээр төвд хүн байсан юм бол хятад цустай болох нь мэдээж. Гэхдээ би Монгол Улсдаа төрж, хоолыг нь идэж агаараар нь амьсгалж өссөн монгол хүн шүү.
-Ээжийг тань нутагтаа гайхагдсан баян айлын охин байсан гэдэг биз дээ?
-Чинээлэг айлын, тогтсон гэр бүлгүй охин байсан юм билээ. Гэсэн ч надад тэр их хөрөнгөнөөс жаахан ч заяагаагүй. Ээжийн хөрөнгийг тэp үеийн мөнгөөр тооцвол 90 мянган төгрөгт үнэлэгдэхээр байсан гэсэн. Гэхдээ ээжээрээ овоглож Төрийн ордонд олон шагнал авахдаа Цэрэндэжидийн Гантөмөр гэж Ерөнхийлөгчийн зарлигт хадаж чадсандаа бахархаж явдаг. Би ээжийгээ муу хэлүүлэх дургүй. Муу хэлсэн хүнийг би ёстой баллана.
-Хэрэв танд тэр их хөрөнгө ирсэн бол?
-Яах байсан бол гэж үү. Архи уусан, хулигаан царайлж, авгай эргүүлсэн завхай эр болох биз. Хөрөнгө баялаг хангалуун амьдрал эвдээгүйд баярладаг.
-Таны ааваас нэг улаан хайрцаг ирсэн гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?
-Нутагт байхад нэг хүн ирээд Аав чинь энэ хайрцгийг өгүүллээ. Ядарсан цагтаа хагалж доторхыг нь хэрэглээрэй” гэж хэлүүлсэн гэсэн. Сонирхоод дор нь хагалаад үзтэл 5000 төгрөг зулаад хийчихсэн байсан. Тэр үед би Аав минь намайг харж явдаг л байсан юм байна. Үрээ бодож дээ. Нэг харах юмсан гэж бодож байсан. Гэвч хайх гээд ч нэрийг нь мэдэхгүй юм чинь яах вэ дээ.
-Хайрцаг авчирсан хүнээс асууж болоогүй юм уу?
-Тэр хүн нь надад олон жилийн дараа өгсөн юм билээ. Магадгүй Намайг өнгөрөхөөр өгөөрэй гэж захьсан ч байж болох. Надад асуух ч ухаан байгаагүй.
-Тэгээд тэр мөнгөө юунд зарцуулсан бэ?
-Ангийнхаа хүүхдүүдтэй хуушуур, боов худалдаж авч идэж яваад Дотоод яамныханд харагдаж хураалгасан. Тэд Жаахан хүүхдүүдэд яагаад ийм их мөнгө байдаг билээ. Хулгай хийсэн байж таарна гээд хураагаад авчихсан. Гэхдээ би талийгаач ахыгаа тэдэнтэй хуйвалдаж хураалгаад авсан байх гэж боддог юм.
–Аавыг тань мэргэлдэг байсан гэдэг. Бас таны хувь заяаг хэлж байсан гээд домог шиг яриа байдаг юм билээ?
-Би бол мэдэхгүй шүү дээ. Хар нялхдаа өнчирч үлдсэн болохоор сүүлд л хүн амьтны ярих нь их мэргэн түргэн хүн байсан гэдэг юм. Тэгээд ээжид минь “Энэ хүүхэд сайд, дарга болохгүй. Гэхдээ тэдний хэрэглэдгийг хэрэглэж амьдрах юм байна гэж хэлж байсан юм гэсэн. Намайг харахад үнэн л хэлсэн байгаа биз дээ. Надад дутах юм алга.
Gantemer gyain namtar tyystai saihan jujigchin hynii hamgiin saihan ylgerlebel zohih hyn,yridiin hymyys iim l baij,Dyychin Temeriin tyyh saihan abyastai saihan hyniig neg muu yheeriin byzar hyn ystgasan baigaam daa!!!yund ni ataarhasan yum boldoo?geh ch sanagdana,garid magnaid toglodog zaluu tyhain yedee doriun saihan zaluu bail aa!!odoo byyr bydyyreed eertee handahaan bolij dee!!!hemeen jaahan haramsaj syyna!!!harin Lhasyren gyain saihan abyasiig jujigt bolon olon kinond toglosoniig baga saga yzsen ch hybi hyniih ni hybid saya l tanai saitaar ynslaa!ikhe bayartai yabna,yrlag gedeg bol hyniig gaihaltai saihan haragdyylaj bas amitan hynd muu heluuldeg ch taltai yum daa!!!hemeen bodoj syyna?Temer zamiin soyoliin ordonoos garaltai manai dyychin Damjaa saihan jujiglene mas tom abyaslag olon heltei neleetei bolobsroltoi hyn bailaa daa!!!ene metchilen emneh hymyysee l dyrsan sanaj dahin dahin ynsij syyna,yidah yum er alga!!!harin ene chag yeiin darga saidyydaas egsyyleed ene chag yed amidarch yabaa hen negniig ireedyid iim saihan hyn iim malchinii yadyy amidrald hyn bolson geed hezee negen chagt heldeg bolob uu?yadag bol?hemeen sanaa zobj syyna!esbel ene chagiin ta nariig ter zaluugiin ydam hylgaich nar baigaam daa!!!geheer olon hymyys sil daraalan ylasiin menge dansand har garaan syilsan neher dee!!geh yum bolob uu?yadag bilee!!chag yeen gej?…..hyniig yuch bolgoj medne?…..