“Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой” гэсэн уриатайгаар ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийж буйгаа Ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэвч түүний хэлсэн үгийн цуурай арилж амжаагүй байхад ХҮНИЙХЭЭС хувьсгал хийхээр болчхов.
БНХАУ нь хөгжлийнхөө 75 жилд хэрэгцээгээ өөрөөсөө 100 хувь хангаж чадаагүй, ямагт импортоос хамааралтай яваад ирсэн байдаг. Мөн “стратегийн хүнс” гэж албан ёсоор нэрлэдэг улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, төмс гэсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг тултал хийж баталгаажуулаад 2025 оноос өөрийгөө 100 хувь хангана гэсэн стратегийн томоохон зорилт дэвшүүлжээ. Гэтэл Монгол улс эсрэгээр нь хэрэгжүүлж бусдаас хараат болохоор Гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэх хууль батлагдлаа. “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль батлагдсанаар: Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ. Хямд нэрийн цаана хүнсний аюлугүй байдал, эрүүл мэндийн асуудал сөхөгдөх нь зүйн хэрэг. Гэтэл үүнийг УИХ, Засгийн газар нь умартав.
Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно. Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно. Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ гэх нь тэр. Үүний ард Хүнсний хувьсгалаар зээл авагчдийн зээлийг хэн төлөх вэ? гэдэг асуулт хариултаа хүлээсээр байна.
Хамгийн том айдас дагуулж буй зүйл нь салбараараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж ядуурлыг нэмэгдүүлэхэд хүч өгөх нь ээ. Угтаа газар тариалангийн салбар зөвхөн гурилаа хангаад зогсохгүй маш олон мянган хүмүүсийг ажлын байраар хангаж, өрхийн аж амьдралыг сайжруулахад түлхэц болдог томоохон салбар.
Үүнийг ч эдийн засагч Д. Ангар олж хараад ийн ярьсан байдаг. Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлаас гадна, эдийн засагч хүний зүгээс ажлын байрыг илүү чухалчилж хараад байгаа юм. Жишээлбэл, импортын бизнес эрхлэхэд нэг ажлын байр бий болдог. Харин яг тэр хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхэд мянган ажлын байр бий болно.
Өөрөөр хэлбэл мянган хүн ядуурлаас сална. Хүнсний хувьсгалыг дотоодын үйлдвэрээр дамжуулан шинэ ажлын байр бий болгож, ядуурал, ажилгүйдлээс салгах зорилт гэж харах ёстой. Төрөөс маш олон төрлийн баримт бичгийг баталсан ч ихэнх нь амжилттай хэрэгжиж чадсангүй. Мөн хүнсний хувьсгалыг зөв хэрэгжүүлэхгүй, зөв хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй бол бас л цаасан дээр үлдэх эрсдэлтэй” хэмээн ярьж үзэл бодлоо илэрхийлж байжээ.
Стратегийн хүнсээрээ нааддаг манайх шиг задгай улс байхгүй. Аливаа орон алгын чинээ газар дээрээ ч будаа, гурилаа тариад гаднаас авахгүйг хичээж байхад манай улс талаар дүүрэн тарихгүй ч танил айлаасаа авах нь аль хэр холыг харсан шийдвэр вэ? Нэг өглөө айл ундууцаж хаалгаа хаахад өлссөн ходоод, өрөвдөлтэй тавилантайгаа эвлэрч дахиад л өөр айлын хаалга тогших уу?
Монголд ургах хөрс-ус-өгөгдөл нь бүгд бэлэн байна. Төмс ч мөн адил. Тэгэхлээр би юунд уриалах гээд байна вэ? гэвэл 2025 оны хаврыг хүртэл энэ ондоо нэвт дайраад БНХАУ руу улаан буудай, төмс чинээнд нь тултал экспортолбол ямар вэ гэх уриалгыг ОУ-ын судлаач, профессор Д.Баярхүү гаргаад байсан нь талаар болов.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих хөтөлбөр энд хүрээд амь тасарч, удахгүй тариаланчид хэрэглэх шаардлагагүй болсон Трактортой жагсаал хийхэд бид гайхах зүйл үгүй боллоо.
Сэтгэгдэлүүд