энтертаймент

Дуучин А.Ууганзаяа мөрөөдлөө биелүүлж анхны “Хайр уу” уран бүтээлээ цацлаа

0

Таван настайгаас нь А.Ууганзаяаг эмээ нь дагуулж уралдаан, тэмцээнд ихээхэн оролцуулдаг байжээ. Эмээгийн охин ингэж л урлагтай амьдралаа холбож өнөөг хүртэл хөндийрч үзэлгүй явсаар анхны “Хайр уу” уран бүтээлээ өлгийдөн авч дуучны карьераа эхлүүллээ.

Дуучин А.Ууганзаяа funky pop стилийн дуугаралтай дуу хийсэн учраас хөгжилтэй гэгээлэг мэдрэмжийг үзэгч, сонсогчддоо өгөхийг зорьжээ. Учир нь өнөөгийн энэ нийгэмд стресст хүмүүс их өртөж буй тул эмэгтэйчүүддээ гэрэл гэгээтэй өнгөлөг мэдрэмжийг өгөхийг зорин Вьетнам улсад зураг авалтаа хийсэн байна.

Тэрбээр анхны уран бүтээлээ хийхийг маш олон жил мөрөөдөж, хөдөлмөрлөж явсны эцэст ийнхүү хүслээ биелүүлсэндээ туйлын их баяртай байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Дуучин бүсгүй BaljkaMusic-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, шинэлэг дуунуудтай уран бүтээлч байсан учир түүнд ихээхэн таалагдсан бөгөө дууны хөгжим, шүлгээ өөрөө зохиохоос гадна клипийг нь давхар хийснээрээ онцлог аж.

Дараагийн уран бүтээлүүд нь ар араасаа гарч сонсогч, үзэгчдийн сонорыг мялаахаар зэхэж буй гэнэ. А.Ууганзаяа 2020 онд СУИС-ийн хөгжмийн багш мэргэжлээр төгсжээ. Өдгөө СУИС-ийн захиргаанд уран бүтээл, инновацийн албанд ажилладаг байна.

 

Стратегийн хүнсээрээ наадан салбараар нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх нь “Хүнсний хувьсгал” байв уу?!

Өмнөх нийтлэл

Д.Үүрийнтуяа: Зэс хайлах үйлдвэр байгуулагдахаар Хойд бүс нутгийн хэмжээнд 24 мянга гаруй ажлын байр бий болно

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент