нийгэм

84-р сургуулийн цонхоор сурагч унасан хэргийг шалгаж байна гэв

Таны сэтгэгдэл

84-р сургуулийн 4 давхрын цонхноос дунд ангийн охин хүүхэд унаж бэртжээ. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй бөгөөд түргэн тусламж ирж сурагч хүүхдийг авч явсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад,

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Хохирогч эмнэлгийн туслалмж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна гэж мэдээлэл өгөв.

435
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл