Чөлөөт түүхэнтертаймент

Анголын армийн генерал Жорж Алвес болон Монгол эмэгтэй Сүрэн нарын хайрын гунигт түүх

0

Анголын армийн генерал Жорж Алвес Перез (Пиркаш) болон монгол эмэгтэй Сүрэн нарын хайр дурлалд хил хязгаар байгаагүй аж. Ангол бол Өмнөд Африкийн нэг улс бөгөөд 1975 онд Португалийн колониос гарч, тусгаар тогтносон төдийгүй дараа жилийнхээ арванхоёрдугаар сарын 1-ээс хойш НҮБ-ын шинэ гишүүн орноор бүртгэгдсэн юм.

Генерал Жорж Перез 1943 оны наймдугаар сарын 4-нд хөрөнгөтний гэр бүлд төрсөн бөгөөд португал хэлээр ярьдаг

Анголын армийн генерал Жоржийн эцэг, эх Португалийн колони Ангол хотод амьдардаг байжээ. Жорж хамгийн бага нь байв. Түүний ахан дүүс Португалид төрж өссөн хэдий ч Африкт амьдардаг байсан аж.

Өсвөр насандаа Жорж “Лак”-ийн элит сурагчдын хамт колоничлогчдын эсрэг хувьсгалд идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Дараа нь тэрээр мэргэжлийн хувьсгалч болж, Саладзарагийн фашист дэглэмийн эсрэг тэмцсэн юм.

1975 онд арваннэгдүгээр сарын 11-нд Ангол улс тусгаар тогтнолоо зарлаж, анхны Ерөнхийлөгчөө сонгосон юм. Ерөнхийлөгчийн албан тушаалд ЗХУ-ыг дэмжигч “MPLA” группийн удирдагч Агнистино Нето томилогдож, Ангол улсын захиргааны төвд байрлан ажилладаг байжээ.

Гэвч тус улс тусгаар тогтнолоо зарлалаа гээд энх тайвныг авчирсангүй. Яагаад гэвэл улс оронд иргэний дайн эхэлсэн төдийгүй ЗХУ болон АНУ-ын хооронд мөргөлдөөн үүсчээ. Мөн зэвсэгт мөргөлдөөн ойролцоох улс орнуудад ч нөлөөлөв. Ингээд ч зогсохгүй Анголын дайнд ЗХУ болон Куба улсын цэргүүд оролцдог болов.

Жорж 1962 онд Москвагийн Үндэсний эдийн засгийн дээд сургуульд суралцжээ. Тэрээр 1969 онд сургуулиа Плейхановын одон буюу Хөдөлмөрийн улаан тугийн одонтой төгсчээ. Москвад байхдаа тэр монгол эмэгтэй Сүрэнд хайртай болж, улмаар тэд охинтой болжээ. Дараагаар нь Жорж хамтдаа БНМАУ (Монгол)-д ирсэн байна.

Тэднийг Монголд ирээд удаагүй байтал Жоржийг МАХН, Дотоод хэргийн яам Капиталист удмынхан хэмээн үзэж албадан гаргажээ. Харин Сүрэн эх орноо орхин явж чадаагүй учир тэдний хайрын түүх төгсгөл болсон аж.

1976 онд Жорж Анголоос коммунистаар Монголд ирж, Монгол Ардын Намын их хуралд оролцсон байдаг. Тэрээр эхнэр охинтойгоо уулзсан хэдий ч хатуу хяналтанд байсаар нутаг буцсан байна. Түүнчлэн 1977-1980 оны хооронд хоёр ч удаа Монголд ирээд буцсан түүхтэй билээ.

Жорж 2001-2003 онуудад Ардчилсан хувьсгалын үеэр Монголд гурван удаа ирсэн боловч түүний хайрт эмэгтэй Сүрэн аль хэдийнэ өөр хүнтэй гэр бүл болсон байжээ. Тухайн үед тэрээр охинтойгоо уулзаж амжсан байна.

Энэхүү гунигт түүхийг Жоржийн найз, Пепетела нэрээрээ танил болсон Анголын зохиолч Артур Карлос Маурисио Пестана дес Сантос “The Plateau and the Steppes” буюу “Өндөрлөг болон нам газар” гэсэн нэртэйгээр бичиж ном гаргажээ.

Тус романы гол дүрүүдэд Жулиа болон түүний хайрт залуу Сарангэрэл нар гардаг. Энэхүү роман Жоржийн гунигтай хайрын түүхээр хийгдсэн билээ. Сүрэнг (Жулиа), Жоржийг (Сарангэрэл) гэж нэрлэсэн нь Жоржийн хайр шөнийг гэрэлтүүлэгч саран адил гэрэлтэй байсан бол Сүрэнгийн хайр Жулиагийн амьдрал шиг дардан байж чадсангүй гэсэн санааг тус романаараа гарган өгсөн бөгөөд тэдний зохиолын гол дүрүүдийн нэрийг ийнхүү өгсөн байна.

Уг романд зохиолч Монголын аж амьдрал, тухайн цаг үеийн асуудлын талаар маш сайхан бичжээ.

Зохиолч, ном хоёрыг зоргоор нь хаямааргүй сэн

Өмнөх нийтлэл

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин хэмээн нэрлэгдээд буй Жэйрь Ижалана /Фото/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх