улс төр

Б.Хурцыг цагдан хорьсон гэв

0

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон гэх мэдээлэл манайд ирлээ.  Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Хурцыг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ийнхүү цагдан хорьж байгаа аж. 

Бид энэ талаар албан эх сурвалж болох ЦЕГ-аас лавлахад “тодруулаад эргээд хариу мэдэгдье” гэсэн бол ТЕГ-ын хэвлэлийн ажилтан цайндаа орж байгаа тул, эргж ороод лавлаж өгье гэв. Харин ШШЕГ-ын хэвлэлийн ажилтан утсаа тасалсан юм.  

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар ТЕГ-ын хоёр албан хаагч,  ЦЕГ-ын хоёр албан хаагч шалгагдаж байгаа бөгөөд тэдгээрийн тоог  ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Хурц  нэгээр нэмлээ. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

Маргааш сургууль, цэцэрлэгүүд 10 цагаас эхэлнэ

Өмнөх нийтлэл

ТУРШЛАГА: Элсэн талыг хөрш орон маань ингэж ойжуулжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр