нийгэмОнцлох

Малчдад туслах “Бид Монголчууд” аянд нэгдэхийг уриалж байна

0

 

 

“Бид монголчууд” малчдад туслах тусламжийн аяныг эхлүүллээ. Энэхүү тусламжийн аяныг Босоо Хөх Монгол НҮТББ санаачилж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Морин спорт уяачды холбоо, Монголын Үндэсний харваачдын холбоо, Малчин ХХК, Монголын сайтын Холбоо хамтран ажиллаж байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас, зудтай байгаа малчиддаа туслах аянд нэгдэж ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 1-ний өдрийн Баасан гаригт 15:00 цагаас Үндэсний бөхийн хандивын барилдааныг зохион байгуулахаар болсон. Бөхчүүд маань сум орон нутагтаа зуданд нэрвэгдээд байгаа малчддаа бас тусална” гэлээ.

Монголын морин спорт, уяачдын дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн “Малчдадаа туслах энэхүү аянд ММСУХ-ны зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нэгдэж байна.  ММСУХ-д 110 мянга гаруй уяач бүртгэлтэй байдаг. Тийм учраас хандивт нэгдсэн улсын алдар цолтой уяач нар өөрсдийн хурдан хүлгүүдээс сонгон дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон боловч цаг агаарын улмаас хүндрэл гараад байна. Иймд уяачдын галаараа нэгдэж хандиваа тусламжаа УОК-т бэлэн мөнгөөр хүргэхээр ажиллаж  байгаа. Одоогоор 50-60 сая төгрөгийн хандив цуглаад байна” гэлээ.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд Босоо Хөх Монголын холбоодуудтай нэгдэж малчдадаа туслах аянд олон нийтээ уриалсан уриалгад нэгдэж оролцож буйгаа гэв.

Тус аяны хандивыг Онцгой Байдлын Ерөнхий газрын хаан банкны данс 5263315732 руу сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна.

Дуучин Н.Гантулга: Би архичин ч явж үзсэн, алдаа ч их гаргаж үзсэн, амжилттай ч явж үзсэн, амрагаа ч сольж үзсэн

Өмнөх нийтлэл

“Бүргэдийн баяр-2024” наадмын сонин сайхнаас задаллаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм