нийгэм

Прокурор Ё.Сагсайг хулгайлан нууц бичлэг хийсэн гэв үү

0

ЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ё.Сагсайн тухай бичлэг нийгмийн анхаарлыг татаж байна. Энэ хэргийг зохион байгуулалттай, санаатай өдүүлсэн байх магадлалтай гэсэн таамаг ч хүчтэй яригдаж байна.

Харин нэг өдрийн өмнө “Буян”-гийн Жаргалсайханы зураг, нэр бүхий хаягаар доорх мэдээ цацагджээ. Энэ хаяг үнэхээр “Буян”-гийн Жаргалсайханы албан ёсны хаяг мөн эсэхийг мэдэх аргагүй. Мэдээнд доорх зүйлийг өгүүлжээ.

УЕПГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналтын Прокурор асан Е.Сагсайгийн талаар таван үг хэлмээр байна. Тэр бол Прокурорын байгууллагын урдаа барьдаг боловсон хүчин байв. Авлигалд идэгдээгүй, айдасгүй нэгэн байсан учраас томоохон хэргүүдэд УЕПГ-ын байр суурийг хамгаалж орно.

Тийм ч учраас “Авлигалын Загалмайлсан эцэг” Н.Энхбаярын хэргийг шүүн таслахад оролцсон байдаг. Шүүх хурлаас өмнө Н.Энхбаяр Е.Сагсайтай уулзсан, гуйсан, авлига өгөхийг оролдсон ч тэр хөдлөөгүй.

Нүүрсний хэрэг дээр Л.Гансүхийн өмнөөс Ерөнхий сайд Н.Алтанхуяг гуйсан, дарамталсан ч хөдлөж өгөөгүй юм билээ. Ерөнхий сайдыгаа гуйхад хөдлөхгүй байна гэдэг чиг баримжаатай, шударга хүн гэдгийг нь илтгэнэ. Н.Энхбаяр энэ үеэс эхлэн Прокурор Сагсайг занаж эхэлсэн байдаг.

…Шоронгийн хулгайч нарын дунд “Бүдүүн” Болдоо гэж алдаршсан гэмт этгээдийн эхнэр С.Тунгалаг (Царайлаг сайхан хүүхэн) Сагсайтай удаа дараа уулзах хүсэлт тавьж, өргөдөл өгсөн байна. Е.Сагсай уулзсан хэдий ч нөхрийг нь “Суллах боломжгүй” гэсэн хариуйг өгсөөр байсан юм.

С.Тунгалаг өдөр болгон Сагсай дээр ирж хоолонд орохыг гуйдаг байж. 2016 оны 03-р сарын өдөр Элеганс гэдэг дороо баартай, зочид буудалд Сагсай прокурор Тунгалагтай хоол идэхээр орсон байна. Хоолны даруулга болгон нэг шил архи уусан бөгөөд Сагсай гэнэт согтон ухаан алдан унажээ.

С.Тунгалаг баарны зөөгчийн хамт Сагсайн сугадан өргөөд Зочид буудалд оруулсан байдаг. Зочид буудалд шав шалдан хэвтэж байсан Е.Сагсай шөнө дунд сэрсэн бөгөөд хаана байгаагаа Тунгалагаас асуухад “Зочид буудалд” гэсэн хэлсэн байна.

60 нас гарчихсан Е.Сагсайн бэлгийн дур хүсэл оргилж Тунгалагтай секс хийж байтал гаднаас 5-6 залуу камертэй ирэн бичлэг хийж эхэлжээ. С.Тунгалаг “Сагсай прокурор намайг хүчиндсэн, дарамталсан” хэмээн уйлж, цагдаа дуудахыг шаардсан байна.

Ингээд айж ичсэн прокурор Сагсай өвдөг сөгдөн гуйж “Бүдүүн” Болдоог шоронгоос суллана гэдгээ амлаж урхинд орсноо мэджээ. Түүний уусан усанд дур тачаал өдөөдөг В-гира хэмээх бодис өндөр тунгаар хийсэн байна. Мөн архинд нь унтуулдаг бодис хийн унагаад буудалд авчирчээ. Ингэж шулуун шударга зантай, авлигачдын ангууч Сагсайг Н.Энхбаярын тэргүүлсэн гэмт этгээдийн бүлэглэл дарж авч авчээ.

АФ: Чингис хаан Украин хүн байжээ

Өмнөх нийтлэл

Хулгайлсан АТМ-ын машинаа автобусанд авч орох гэж буй бичлэг …

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм