нийгэм

АФ: Чингис хаан Украин хүн байжээ

0

Сүүлийн үед фейсбүүк орчинд “Чингис хаан украин хүн байжээ” гэсэн Орос хэл дээрх мэдээлэл ихээхэн түгэж байна.

“АФ” буюу “Антифашист” нэртэй телевизийн юүтүб хуудаснаа нийтлэсэн энэхүү мэдээлэл анх 2017 онд гарч байв.

Тухайн үед энэ мэдээллийг Украины “Объектив” медиагрупп анхлан мэдээлсэн бөгөөд мэдээллийг сийрүүлвэл:

“Харьковын түүхч эрдэмтэн Александр Зинухов шуугиан тарьсан нээлт хийжээ.Тэрбээр өөрийн номонд алдарт Чингис хаан Украин хүн байсан хэмээн батласан байна. 1227 онд таалал төгссөн Чингис хаан Азийн ихэнх хэсгийг эзлэн, хэргий дайчин, эзлэн түрэмгийлэгч гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Түүхчийн батлаж байгаагаар Чингис хааны ээж нь Елена гэх нэртэй славян эмэгтэй, харин эцэг нь Исаак гэх еврей байсан гэнэ.

Агуу байлдан дагуулагч Монголд төрөөгүй харин одоогийн Украин байрлаж байгаа нутагт, Дон, Днеприйн дунд хавьцаах газарт төрсөн гэж эрдэмтэн үзэж байгаа юм.Түүнчлэн, Чингис хааны тухай эртний судар бичиг, түүхийг судласны үндсэн дээр монголчууд XIII зуунд Орост ирээгүй, харин тэд эндээс гаралтай гэж Александр Зинухов дүгнэжээ. Мөн жинхэнэ Орд Украины нутаг дэвсгэр дээр байсан гэнэ. Мөн Чингис хаан нас биед хүрсэн хойноо дорнодыг эзлэхээр мордсон бөгөөд түүний цэргүүд нь орос болон түрэгийн дайчдаас бүрдсэн байсан гэж түүхч батлаж байгаа юм”

Энэ мэдээлэлд дурдагдах “Чингис хаан-Киевийн Исаакийн хүү” нэртэй номыг Александр Зинухов 2005 онд бичжээ. Харин 2005 онд энэ номоо гаргасны дараахан буюу 2006 онд таалал төгссөн зохиолчийн талаар “эрдэмтэн дуулиантай нээлт хийлээ” хэмээн 11 жилийн дараа гэнэт мэдээлэх болсны шалтгаан тодорхойгүй. Ямартай ч дээр дурьдсан АФ телевиз энэ мэдээллийг дамжуулахдаа “Дараагийн удаад Украины эрдэмтэд дараагийн удаад түүхэн ямар нээлт хийх бол гэдгийг төсөөлөхөөс ч аймшигтай байна” хэмээжээ.

Зохиолчийн талаар өгүүлэхэд, Зинухов Александр Николаевич нь Харьковын судлаач, түүхч, зохиолч, нийтлэлч хүн байжээ. Украины Харьковын их сургуулийн түүхийн факультетыг төгссөн тэрбээр соёлын өвийг хамгаалах эрдэм шинжилгээ судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг байсан гэнэ. 1970-1980-аад онд Украины Зохиолчдын эвлэлийн дэргэдэх зөгнөлт зохиолын секцийн идэвхитэй оролцогч байсан аж.

Ихэвчлэн түүхэн зөгнөлт зохиолын сэдвээр туурвидаг байсан бөгөөд эртний Орос, Украин, Оросын болон дэлхийн түүхийн баримтат материал дээр тулгуурладаг байсан гэх.

Түүний “Чингис хаан- Киевийн Исаакийн хүү” нэртэй ном 2005 онд хэвлэгдэн гарсан даруйдаа Израильд ихээхэн шуугиан тарьж, эрэлт ихтэй байсан гэдэг.

Б.АНАНД

medee.mn

Нара: Донсолгоотой, уйтгартай, хүлээлттэй цаг хугацааг би хүүгийнхээ төлөө хүсээгүй бүхнээ хийж туулсан

Өмнөх нийтлэл

Прокурор Ё.Сагсайг хулгайлан нууц бичлэг хийсэн гэв үү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм