Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг албан тушаалаас нь чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн сайдыг Б.Энхбаярыг оронд нь томилж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилно гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр цахим хуудсандаа “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй.

Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.

Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн бичжээ.