Соёл урлаг

“Цагаан хадны өнгө” баримтат кино нээлтээ хийлээ

Таны сэтгэгдэл

Монголын уудам говийг туулан, Хятадын хилийг зорин тасралтгүй цуврах мянга мянган нүүрс тээврийн ачааны машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн амьдралынхаа төлөө тэмцэх цөөн эмэгтэй жолоочийн нэг болох С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эрсдэл ихтэй, аюул осол өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалтгүй орчинд хэрхэн амьдралын төлөө тэмцэж буйг зургаан жилийн турш баримтжуулж кино болгон бүтээжээ.

Найруулагч Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” баримтат киногоо Францын “Petite Maison Production” болон Монголын “iCity Films”-ийн хамтаар бүтээсэн аж.

Уг бүтээл нь 2026 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын үзэгчдэд анхлан хүрсэн бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэр хүндтэй Нью-Йоркийн “Трайбека” болон Их Британийн “Шеффилд ДокФест” наадмын уралдаант хэсэгт сонгогдож, Цюрихийн кино наадмаас “Filmpreis der Zürcher Kirchen” шагнал хүртсэний дээр Бусаны олон улсын кино наадмын “Wide Angle” хөтөлбөрт шалгарчээ.

Харин Монголын үзэгчдэд Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр албан ёсны нээлтээ хийв.

“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уурхайн хурдацтай өсөлт, асар их мөнгөн урсгалын цаана орхигдсон бодит амьдрал болон хүнд хэцүү ажлын нөхцөлийг эгэл тээвэрчдийн түүхээр дамжуулан хурцаар хөндсөн аж.

7
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

759 нийтлэл

Сэтгэгдэл бичих