Соёл урлаг

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

Таны сэтгэгдэл

Уильям Шекспирийн алдарт жүжгээс сэдэвлэсэн, Сергей Прокофьевийн хөгжим “Ромео, Жульетта” балетыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр болон Их эзэн хааны театрын хамтран арваннэгдүгээр сарын 6, 8-нд Соёлын төв өргөөнд толилуулахаар болжээ.

Хүн төрөлхтний утга зохиолын мөнхийн бүтээлүүдийн нэг болох “Ромео, Жульетта” нь хоёр залуугийн ариун нандин хайр, гэр бүлийн зөрчил тэмцэл, эмгэнэлт хувь заяаг хөгжим, сонгодог бүжгийн хэлээр өгүүлдэг. Энэ удаагийн тоглолтоор үзэгчид хайр сэтгэлийн мөнхийн түүхийг балетын урлагаар дахин мэдрэх боломжтой.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Д.Дашлхагва, ерөнхий зураачаар С.Бат-Эрдэнэ, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батчимэг нар ажиллажээ.

Арваннэгдүгээр сарын 6-ны тоглолтод Ромеогийн дүрийг Д.Нацагдорж, Жульеттагийн дүрийг Б.Марал, Тибальтын дүрийг О.Идэрбат, Меркуциогийн дүрийг Ц.Мөнгөншагай, Бенволиогийн дүрийг О.Хатанбаатар нар амилуулна.

Харин арваннэгдүгээр сарын 8-ны тоглолтод Ромеогийн дүрд Б.Дөлгөөн, Жульеттагийн дүрд Г.Нямцэрэн, Тибальтын дүрд О.Идэрбат, Меркуциогийн дүрд Х.Шаошуай, Бенволиогийн дүрд О.Хатанбаатар нар дүр бүтээх юм.

Хоёр өдрийн тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчдээс гадна Монгол Улсын Консерваторийн Сонгодог бүжгийн тэнхимийн төгсөх ангийн оюутнууд оролцоно.

“Ромео, Жульетта” балет 140 минут үргэлжлэх бөгөөд 10-аас дээш насныханд зориулжээ. Тасалбарын үнэ суудлын ангиллаас хамааран 60,000-300,000 төгрөгийн үнэтэй байна. Тоглолт 2026 оны арваннэгдүгээр сарын 6, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд болно.

54
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

736 нийтлэл

Сэтгэгдэл бичих