Соёл урлаг

Жонни Дэппийн тоглосон “Day Drinker” киноны трейлер цацагдлаа

Таны сэтгэгдэл

Холливудын нэрт жүжигчин Жонни Дэппийн тоглосон “Day Drinker” киноны анхны трейлер цацагдлаа. “Lionsgate” студийн тус бүтээлийг “The Amazing Spider-Man” киноны найруулагч Марк Вэбб найруулж, Жонни Дэппээс гадна Пенелопе Круз, Мэдлин Клайн нар гол дүрд тогложээ.

Трейлерээс харахад Жонни Дэппийн бүтээсэн Келли бол энгийн нэгэн нууцлаг зорчигч биш бөгөөд өшөө авалт, үхэл, гэмт хэрэг, ер бусын үйл явдалтай холбоотой дүр болох нь илүү тодорхой болжээ.

Кинонд хувийн дарвуулт онгоц дээр ажилладаг бармен бүсгүй Лорна үл таних, нууцлаг зорчигч Келлитэй таарснаар үйл явдал эхэлнэ. Гэвч энэхүү уулзалт тэднийг тун удалгүй гэмт хэргийн ертөнцтэй холбоотой нэгэн аюултай эмэгтэйтэй холбох аж. Тэд хэн хэнийгээ танихгүй боловч өнгөрсөн үеийн нууцлаг үйл явдал аажмаар өгүүлэмжийг нэгэн цул болгож зангидна.

“Day Drinker” нь Жонни Депп,  Пенелопе Круз нарын дөрөв дэх хамтын бүтээл болж байгаа юм. Тэд өмнө нь “Blow”, “Pirates of the Caribbean: On Stranger Tides”, “Murder on the Orient Express” зэрэг кинонд хамтран тоглож байжээ.

Тус кино 2027 оны гуравдугаар сарын 26-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=UUVOmQFogD4

 

6
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

642 нийтлэл

Сэтгэгдэл бичих