Соёл урлаг

Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурьд дуулж байна

Таны сэтгэгдэл

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурийн Симон Бокканеграгийн дүрд дуулж байна. Сан Франциско хотын дуурийн театрын 104 дахь улирлын нээлтийн тоглолт есдүгээр сарын 12-нд болох байсан ч хөгжимчид ажил хаяснаас үүдэн тодорхойгүй хугацаанд хойшилсон. Театрын удирдлага болон хөгжимчид харилцан тохиролцож, шинээр гэрээ байгуулснаар есдүгээр сарын 22-нд “Симон Бокканегра” дуурийн эхний тоглолт амжилттай боллоо. Дараагийн тоглолтууд есдүгээр сарын 25, 27-нд болох юм.

42
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

620 нийтлэл

Сэтгэгдэл бичих