Соёл урлаг

УДЭТ “Валентин Валентина хоёр” жүжгээр хөшгөө нээнэ

Таны сэтгэгдэл

Улсын драмын театр намрын үзвэрээ Оросын зохиолч Михаил Рощины “Валентин Валентина хоёр” жүжгээр эхлүүлэхээр болсон байна. Уг жүжигт Валентин, Валентина хоёрын анхны хайрын тухай өгүүлнэ. Тэд бие, биенээ сонсож, ойлгохыг хүсдэг ч  тэдний өмнөөс бусад нь шийдвэр гаргана. Хосуудын амьдралын сайн сайхны төлөө гэж хүн бүр өөрсдийнхөө үзэл бодлыг тулгана.

Жүжигт хөгжим нь чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд 1970-1980-аад оны өнгө аястай дуу, хөгжмүүд тухайн цаг үеийг харуулахаас гадна дүрүүдийн дотоод ертөнцийн зөрчлийг илэрхийлэх аж. Хөгжимчид тайзан дээр жүжигчидтэй мөр зэрэгцэн тоглон жүжгийн туршид дүр болон хувирна.

Тус жүжгийн ерөнхий продюсероор Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, жүжгийн ерөнхий найруулагчаар Э.Билгүүн, зөвлөх найруулагчаар ардын жүжигчин Ч.Найдандорж, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Б.Одсүрэн нар ажиллажээ.

Валентины дүрийг Т.Намсрай, Валентинагийн дүрийг Ц.Цэлмэг амилуулна. Жүжгийн нээлтийн тоглолт аравдугаар сарын 13-нд болно.

Энэ жил Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ой тохиож байна.

16
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

607 нийтлэл

Сэтгэгдэл бичих