Соёл урлаг

Жорж Клуни Венецийн кино наадмын “Алтан арслан”-гаар шагнууллаа

Таны сэтгэгдэл

Жүжигчин, найруулагч, продюсер Жорж Клуни Венецийн олон улсын кино наадмын нээлтийн ёслолын үеэр “Алтан арслан” хүртлээ. 83 дахь удаагийн кино наадам Венецийн Лидо аралд эхэлсэн бөгөөд Клунид олгосон нэр хүндтэй шагналыг “Кино урлагт жүжигчин, найруулагч, продюсерын хувиар олон арван жил оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн хүндэтгэл” хэмээн наадмын зохион байгуулагчид тодорхойлжээ. Оскарын шагналт жүжигчин Лаура Дерн түүний алдрыг дуудаж, шагналыг гардуулсан байна.

65 настай Клуни анх 1998 онд “Out of Sight” киногоороо тус наадамд оролцож  байсан бол дараа нь “Good Night, and Good Luck”, “Michael Clayton”, “Gravity”, “Jay Kelly” зэрэг бүтээлүүдээрээ Венецийн улаан хивсэн дээр эргэн иржээ. Түүний хувьд энэ хот зөвхөн мэргэжлийн замналынх нь чухал хэсэг төдийгүй хувийн амьдралтай нь ч холбогддог бөгөөд 2014 онд Амаль Клунигийн хамт Венецид хуримаа хийсэн юм.

Клуни шагналын тухайд Венецийн наадмыг өөрийн дуртай наадам хэмээн онцолж, “Алтан арслан” хүртэх нь асар их нэр төрийн хэрэг гэдгийг илэрхийлсэн бөгөөд “Нас ахисныг сануулж буй шагнал ч байж магадгүй” хэмээн хошигножээ.

29
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

508 нийтлэл

Сэтгэгдэл бичих