Зохиолын дуучид дунд хоолойны зар хүрээгээрээ бусдаас ялгардаг эрхэм дуучин бол гавъяат Далантай билээ.
Түүний хувьд Сонгодог урлагийг гэсэн хүсэл мөрөөдөл минь дуурийн театрт ороод л унтарсан гэдэг. Харин нийтийн дуучдын ам барих асуудлыг ихээр эсэргүүцдэг гэсэн.
-Нэг хэсэг ам барьдаг дуучдын эсрэг 6А гэсэн хөдөлгөөн өрнүүлж байсан. Тэр тэмцэл чинь юу болсон бэ?
-СУИС-ийн түүхэнд зургаан жил суралцаж төгссөн ганцхан анги байдаг. Дуучин С.Баттөр, сийлбэрч Баттогтох, Классик жем хамтлагийн Энхтайван, Нюанс Амраа зэрэг олон дуучин байна. Бакал, онолын мэдлэгийн хувьд ч гэсэн дөрвөн жил суралцсан оюутнуудаасаа арай илүү байдаг.
Нэг хэсэг зарим дуучин компьютер дээр дуу бичүүлж, түүнийгээ ам барьж дуулаад дээр нь өндөр үнээр үнэлдэг байлаа. Наана нь мэргэжлийн болон өөрсдийнхөө төрөлх хоолойгоор дуулж байгаа дуучдын үнэлэмж унаж байсан. Түүний эсрэг манай 6А бүлгийнхэн дуу хоолойгоо хүргэсэн.
-Хэр үр дүнд хүрсэн бэ. Одоо ч ам барьж дуулдаг дуучин олон байна л даа?
-Яахав дээ. Харьцангуй цөөрсөн шүү. Одоо ч тэгээд ам барьж байна уу яаж байна гэдгийг сонсогчид маань ялгадаг болсон байна шүү дээ. Тэгэхээр ичих хэрэгтэй л дээ.
-Та хэр өндөр үнэтэй дуучин бэ?
-Нэг их доогуур үнэтэй биш. Гэхдээ бас өндөр үнэ хэлж чаддаггүй, дундаж ханшаар дуулдаг. Зарим хүн өндөр үнэ хэлж, ам барьж дуулж байдаг. Гэхдээ тэр хүмүүст мөнгө төлөөд байдагт гайхдаг. Мөнгө төлж байгаа учраас Та өөрөө дуул гэсэн шаардлага тавьж болно. Нэг ёсондоо мөнгөө төлчихөөд хулхидуулж байна гэсэн үг биз дээ.
-Олны танил хүмүүсийн хувийн амьдралыг байнга сонирхож байдаг. Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Эхнэрийг маань Саран гэдэг. Одоо ШУТИС-ын гадаад хэлний лицейд англи хэлний багшаар ажилладаг. Англи, Орос хэлний мэргэжилтэй бүсгүй байгаа. Нэг хүүхэдтэй.
-Эрчүүд хурдан хүлэг, хөөрөг зэрэг олон зүйл сонирхдог. Та юу цуглуулдаг вэ?
-Би эртний эдлэл цуглуулдаг. Эртний бурхан, чанартай хөөрөгт дуртай. Хөөргийг бас сайн танина. Надад байгаа зүйлүүд аав, ээжээс удам дамжиж өвлөгдсөн. Яг сонирхсон эртний эдлэлээ гар татахгүй авна шүү.
Сэтгэгдэлүүд