нийгэм

Х.Тамир: Сурах бичиг дээр цахимаар тараад байгаа шиг гурван хөлтэй хүүхдийн зураг байхгүй

Таны сэтгэгдэл

Нэгдүгээр ангийн хөтөлбөр болон сурах бичгийн асуудлаар Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, сурах бичгийн үйлдвэрлэгчид мэдээлэл хийсэн юм.

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир: Зургаадугаар сарын 11-нээс нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг нээлттэй зарласан. Энэхүү тендерийн мэдэгдлийг дөрвөн компани авсан. Улмаар энэ дөрвөн компани зохиох, боловсруулах ажлаа хэрэгжүүлж, 7 дугаар сарын 27-ны өдөр тендер нээхэд шаардлага хангасан компани гараагүй. Багц учраас бүрэн бус байсан. Мөн компанид тавигдах санхүүгийн шаардлага, өөр бусад шаардлагад ч нийцээгүй.

Тиймээс дахин тендер зарлаж, есдүгээр сарын 9-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Улмаар хоёр компани шалгарсан. Ер нь сурах бичгийн ирүүлсэн эхэд дөрвөн байгууллагаас дүгнэлт авдаг. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөл, ХЭҮК, Жендерийн үндэсний хороо, “Сурагчийн холбоо”-ноос сурах бичгийг сайжруулах санал, дүгнэлт авдаг юм. Бид ч энэ дагуу ч саналаа авсан. Засвар хийсэн байдалд нь Боловсролын ерөнхий газар хяналт тавьдаг. Үүний дараа боловсролын судалгааны үндсэн хүрээлэнгээс шинжээчийн баг томилогдож гардаг. Шинжээчийн баг хөтөлбөрт нийцсэн байдал, агуулга, аргазүй, үнэлгээний түвшинг үнэлж, сурах бичгийн үндсэн шаардлага хангаж байгаа хэсэг дээр дүгнэлт гаргадаг.

Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хэвлэлийн газарт агуулгын болон техникийн редактор ажилладаг. Аравдугаар сарын 1-ны байдлаар цахим сайт дээр бүх сурах бичгийн эхийг нээлттэй тавьсан байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд сурах бичиг бүрэн хүргэгдсэн. Нийслэлийн боловсролын газар сургуулиудад сурах бичгээ хүргүүлээд дуусаж байна. Орон нутгийн 17 аймагт сурах бичиг бүрэн хүргэгдсэн. Үлдэгдэл ном орон нутаг руу ачигдаад гарсан байгаа.

Шүүмжлээд байгаа асуудал бий. Бид бол гаргасан аливаа зүйл дээрээ санал дүгнэлт гаргах, сайжруулах зүйл бол байгаа байх. Одоо бол будаг бариад суудаг зураач байхгүй биз. Ихэнх нь техник, зургийн бусад программ ашигладаг болов уу. Бид агуулга дээр нь шаардлага хангасан учраас сурах бичгийг хэрэглээнд оруулсан. Сурах бичиг дээр цахимаар тараад байгаа шиг буруу энгэртэй дээл, гурван хөлтэй хүүхэд зэргийн зураг байхгүй. Үүнийг баталгаатай хэлнэ” гэв.

32
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

705 нийтлэл

Сэтгэгдэл бичих