“Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан. Тэгвэл хэзээнээс иргэд зорчих боломжтой, зорчих үнэ хэд байх талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдрийн байдлаар кабин дотор хүн суулгахгүйгээр элс, ус хийж даацын тенхикийн туршилтыг явуулж байна. 12 сарын 15-наас ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар 98 кабин бэлэн байгаа. Тээврээр зорчих үнийг 1500-2000 төгрөгөөр төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийж байна. Дүүжин тээврийн трасст иргэд сэтгэл ханамжтай байвал дараагийн трассыг судалж үзнэ” гэлээ.