нийгэм

Амралтанд амраж байсан нэгэн эрийн гарнаас могой хазаж аймшигтайгаар ЦААШ ТҮГЭЭНЭ ҮҮ

0

Могой нь дэлхий дээр оршин тогтнодог хамгийн нууцлаг амьтдын нэг юм. Анчид могойг хараад хамгийн түрүүнд зугатахыг оролддог бөгөөд могойнд хатгуулвал үхэх аюултай гэдгийг тэд сайн мэднэ.

Хэдийгээр зугатахад амьд гарч чадах ч могойны талаар илүү ихий мэдэхэд саад болж байсан юм. Тиймээс төрөл бүрийн таамаг дэвшүүлж байсан билээ. Тэгвэл эрдэмтэд энэ амьтны талаар нэлээд судалгаа хийж байсан байна.

Дэлхий дээр гурван мянга гаруй могойн төрөл зүйл амьдардгаас Дөрвөн зуу гаруй нь хортой могой байдаг. Дэлхийн эрүүл мэндийн гаргасан судалгаагаар жилд дунджаар таван сая гаруй хүн могойнд хатгуулж тавин мянга гаруй хүн нас бардаг байна.

1.’Тайпан’ могой

Тайпан могой нь Дэлхий дээр хамгийн их хортой бодис тээгч амьтдын тэргүүнд байдаг.Тайпан могой нь Дотроо хоёр төрөл байдаг бөгөөд эх газрын болон эргийн гэж ангилдаг.


Эргийн могойн хор нь 250 мянган хулгана 100 хүний нэг дор хөнөөх чадалтай бол эх газрын ‘Тайпан’ могой нь 1 сая хулгана 290 хүнийг хөнөөх чадалтай. Тэд нэг хатгалтаар 7-8 удаа хатгадаг бөгөөд хэрэв амьд биет (Хүн, Амьтан) хатгуулсан бол амиа алдах хугацаа нэг секунд хангалттай гэж үздэг байна. Тайпан могойны биеийн хэмжээс нь хоёр метр урттай байдаг.

 

2.Амьд үхэл гэгддэг ‘Хар мамба’ могой

‘Хар мамба’ могой нь Сэтгэл зүйн хувьд догшин ба айлгаж цочоогоогүй байхад амьд биед хармагцаа гэнэт дайрдаг байна.’

Хар мамба’ могойн Хор нь энгийн могойн хорноос хэд дахин хүчтэй бөгөөд маш хурдтай цацарж цацарсан хорных нь нэг дусал хор нь амьд амьтныг хөнөөх чадалтай бөгөөд ‘Хар мамба’ могойн хоронд хордсон хүний 80 хувь нь нас бардаг байна.

Биеийн хэмжээс нь дөрөв аравны таван метр урттай бөгөөд амьд биет рүү дайрахдаа биеийнхээ 3-ны 2 хувийг агаарт өргөн дайрдаг. ‘Хар мамба’ могойнд хатгуулснаар 20 минутад ярих чадвараа алдаж 1 цагийн дотор комонд орж. 4 Цагийн дараа үхэлд хүрдэг.

3.Бусад могойгоор хооллогч ‘Хаан Кобра’

‘Хаан Кобра’ могойд хатгуулсан хүний нас баралт 75 хувиас дээш байдаг учир тэднийг нэг хатгалтаар хатгасан хор хурдан тархаж тархинд нөлөөлдөг тул насанд хүрсэн 20 хүн эсвэл нас бие гүйцсэн 1 зааныг хөнөөх чадалтай.

‘Хаан Кобра’ могой нь Дэлхий дээрх хамгийн урт хортой могой ба Биеийн хэмжээс нь 5-6 метрийн урттай бөгөөд 1.8 метр хүртэл өндөрт босож чаддаг. Хаан ‘Кобра’ могой нь наж могойн овогт багтах боловч наж могой биш тусдаа төрөл зүйл гэж ангилагддаг. Бусад наж могойноос шилэн дээрх толбо болон өндгөндөө зориулж үүр засаж чаддагаараа ялгардаг. Тэрбээр хортой болон хоргүй могойг идшээ болгодог байна.

4.Үхэл таригч ‘Загалмайт’ могой

Загалмайт могой нь бусад могойг бодвол хүчирхэг биетэй гурвалжин толгойтой байдаг.Загалмайт могой нь хүчирхэг биетэй боловч ердөө 70 сантиметр урттай.Загалмайт могой нь жижигхэн сүүн тэжээлтэн болон шувуугаар хооллодог.Загалмайт могой нь хэдэн өдрөөр ч өлсгөлөн явж чаддаг бөгөөд навчин дор нуугдан ангаа хийдэг. Уг могойд хатгуулснаар зүрхний цохилт нь аажмаар багасаж цус бөөгнөрч тархинд нөлөөлдөг. Түүний хор нь маш хүчтэй бөгөөд хатгуулсан тохиолдолд 6 цагийн дараа үхэлд хүргэж чаддаг.

5.’Бамбай хоншоорт Вайпер’ могой.

Энэхүү могойн төрөл зүйл нь дундад ази болон төв азийн газар нутгаар оршдог. Бамбай хоншоорт могойн биеийн хэмжээс нь хамгийн дээд талдаа 90 сантиметр хүртэл урттай байдаг.

Бамбай хоншоор могойн хатгалт маш их өвтгөдөг бөгөөд түүний хатгасан газар тэр дороо хавдаж дотуур цус алдалт үүсгэдэг тул хаана хазаснаас шалтгаалж ихдээ арван цагийн дотор ерөндөг болон эмчилгээ хийлгэхгүй бол үхэлд хүргэдэг.

Дэлхий даяар бамбай хоншоорт Вайпер могойн төрөл зүйл тархсан байдгаас аадар борооны дараа илүү идэвхтэй болдог. Монголд Хэнтийн нуруу, Хөвсгөл нуруу, Монгол Алтай зэрэг газруудад суурьшсан байдаг бөгөөд хад асга чулуутай газар амьдардаг.Хул шарга хар хүрэн өнгөтэй бөгөөд Говь талын нутагт цайвар бор шаргал өнгийн зүстэй тааралдах нь элбэг.

Биеийн зүс нь маш хувьсамтгай загалмайт ногоон овогт багтах бөгөөд их бие нь 70 сантиметр сүүл нь 10-14 сантиметр нуруу сүүлний дагуу хөндлөн бараан толботой нүд хамар хоёрын завсар хамарны сүвнээс арай том хоёр нүхтэй тийм учраас хамгийн олон хамартай хэмээгддэг.

Энэ хоёр хамар нь шөнө идэш тэжээлээ агнахад мэдрэх үүргийг гүйцэтгэдэг байна.’Бамбай хоншоорт’ могойн хоронд хордсон харх хоёр хоногийн дараа жижиг шувууд хоёроос гурван минутын дараа гүрвэл тэр дороо үхдэг байна.

Саяхан  Амралтаараа хорт могойнд гарандаа хатгуулж нас барсан аймшигт хэрэг Америкын нэгдсэн улсын нэгэн мужид тохиолджээ.Та бүхэн анхаарал сэрэмжтэй байна уу

Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна:

Могойд хатгуулсан л бол заавал эмчид хандана. Эмч ирэх зуур хатгуулсан хүнийг хэвтүүлэхдээ хатгуулсан цэгийг зүрхний хэмээс доош байрлуулна.
Хорыг хурдан тархаахгүйн тулд аль болох тайван байлга, босгож болохгүй, каффейнтэй цай кофе, архины төрлийн зүйл уулгаж болохгүй.
Хөл гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж бөгж, цагийг тайлна, хөлдөө хатгуулсан бол гутлыг нь тайлна.
Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, усаар шавших, буруу газар нь цусыг нь боох хориотой. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана.
Резинтэй марлин боолтоор, эсвэл ямар ч хамаагүй суналттай хувцасны өөдсөөр эхлээд хатуулсан газрыг бооно. Ингэхдээ боолтны завсраар хуруу амархан орохгүй чанга бооно. Ихэвчлэн хөл дээр болон гаран дээр хатгуулдаг тул хоёр дахь боолтоор хурууны үзүүрээс эхлэн чангаар тойруулан боож хатгуулсан газарт хүртэл орооно. Тэгээд хөдөлгөөнгүй барихын тулд модоор чиг барина. Хатгуулсан газрыг боолтон дээр тэмдэглэнэ. Ингээд эмч хүлээх ёстой, манай нөхцөлд эмч ирэхээргүй, утасны сүлжээ барихааргүй газар байгаа бол аль болох хөдөлгөөнгүй машинд хэвтүүлээд эмнэлэг бараадна.
Тэр хооронд хатгуулсан хүн амьсгалж чадахгүй болох, хэл нь хавдах, ярьж чадахгүй болох, царай нь цонхийх, хэвлийгээр базалж огиулж, байсхийгээд ухаан алдаж байвал амь насанд аюултай.
Эмч байхгүй бүр аргагүй байдалд байвал хэт их аллергитэй хүмүүст зориулсан зориулалтын шприценд савласан адреналин тарьж болно.

Чимээгүй явсан Х.Баттулга эргэж ирэхээ хүчтэйхэн зарлалаа.Тэрээр төрийн тэргүүний суудлаас буухдаа би эргэж ирнэ гэж хэлж байсан удаатай

Өмнөх нийтлэл

Д.Одзаяа:Хайpт аав минь намайг 2xон настай байxад онгоцны ослооp өөд болсон юм. Тэp цагаас xойш ээж минь

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм