Дэлхийн үйл явдал

Батаагийн охин Гэгээнсар: Гурван дүүгээ яаж хүн болгож авна даа гэж бодож байхад юун нохой, муур, амьтан ёстой гай”

0

“Х-ТҮЦ” хамтлагаар овоглож ирсэн жүжигчин Батааг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Хамтлагаасаа өрх тусгаарлаж Мөрөөдлийн Театр хэмээх продакшныг Алтаншагай нарыг хамтаар байгуулсан. Гэсэн ч одоо продакшнаасаа бас тусдаа гарсан гэх яриа сонсогдох болсон. Батаа буюу Баттөмөрийн хувьд 4 сайхан үртэй болсон билээ. Аавтайгаа усны дусал мэт хүүхдүүд нь эхнээсээ аав шигээ урлагийн авъяастай гэдгээ харуулж кино, реклам, клип гээд охин нь олон зурагт оржээ.

Тэгвэл жүжигчин маань өөрийн хуудсандаа нэгэн хөгжилтэй яриаг дэлгэжээ. “Том охины ангийн хүүхэд – -Гэгээнсараа танайх ямар амьтан тэжээдэг вэ ? – Гурван дүүгээ яаж хүн болгож авна даа гэж бодож байхад юун нохой, муур, амьтан ёстой гай гэнээ ккк” хэмээн бичжээ.

Ингээд жүжигчин Батаагийнхаа талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Жүжигчин Б.Баттөмөр. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрж, нутагтаа 10 жилээ төгсчээ. Эцэг эхээс арвуулаа бөгөөд айлын бага хүү аж. Аав нь багад нь бурхан болчихсон болохоор ээж болон олон ах, эгч нартаа эрхлэн өссөн гэнэ. Бүр тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байжээ.

Дээрээс нь дархан эрхтэй, гэрийн ажил хийнэ гэж мэддэг ч үгүй байсан гэнэ. Усанд явахаар ээж нь хараад “Хэн чамайг усанд яв гээв. Наад хоёр гар чинь суначихна. Боль” хэмээн болиулдаг байж. Харин хожим ах, эгч нарыгаа амьдрал зохиогоод тусдаа гараад явсан хойно өнөөх “цагаан гартай” хүүхэд усанд явж, түлээ модоо бэлтгэж эр хүний хийх ёстой ажлуудыг хийж сурчээ.

Ээж минь “За чи хүнд муу санаж болохгүй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, хүүхдээрээ зантай байх ёстой” гэж байнга захидаг байсан. Энэ хүний үгээр л амьдралд тэмцэж явна хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Хэдийгээр хүүхэд байхаасаа жүжигчний мэргэжлийг сонгоно хэмээн боддог байсан ч гэрийнхэн нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг учраас өөрийгөө цагдаа болно хэмээн боддог байжээ. Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-д очиж шалгуулаад тэнцэж байсан байна.

Сургуулиа төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллажээ. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан аж. Гэвч “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзаснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болжээ. Бэрд гурван хүсэл биелүүлье гэвэл “Ээждээ мөнхийн рашаан уулгах, сонгосон мэргэжлээрээ амжилтад хүрэх, элбэг, дэлбэг сайхан амьдрах юмсан гэж хэлнэ хэмээн ярьдаг байжээ.

Тэрээр “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол дүр бүтээж олны хайрыг татсан. Тэрээр “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв.

Тэрээр “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв. Нэгэн үе зогсоо зайгүй зурагтаар гарч, рекламанд тоглох болсон түүнийг “Рекламны мангас” хэмээн нэрлээд байсан.

Харин дараа нь хочийг нь сольж “Банш Батаа” болгосон. Энэ талаар “Миний бүтээсэн нэг дүр л дээ. “Х Түц” хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж “Мянган нэрийн барааны дэлгүүр” дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс “банш” Батаа гэх болсон.

Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ” хэмээн ярьж байв.

Иргэн та хэрэглээний 0,7 га газраа авч амжаагүй бол ийм амархан болсон

Өмнөх нийтлэл

Xopиx ангид төрсөн ээж: Хүүхдүүд маань намайг xopигдoж байгааг мэдэхгүй эмнэлэгт дүүг нь гаргаад эмчилгээ хийлгэж байгаа л гэж бодож байгаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал