Дэлхийн үйл явдал

С.Жамбалжамц Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг хүртлээ

Таны сэтгэгдэл

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч эхэллээ. Наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. Энэ уралдаанд Казахстаны А.Луценко алт, Японы Имамура Шүнсүкэ мөнгөн медаль хүртлээ.

С.Жамбалжамц “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, “Парис 2024” зуны олимпын наадам өрсөлдөх эрхийг авч байсан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр болсон уралдаанд хүрэл медаль хүртэж, энэ наадамд оролцож буй Монголын багийн медалийн салхийг хагаллаа.

С.Жамбалжамц есдүгээр сарын 23-нд бөөн гараатай уралдаанд уралдана.

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмыг БНХАУ-ын баг 11 алт, 6 мөнгө, 3 хүрэл, нийт 20 медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Япон, БНСУ, Казахстан, Тайландын багууд эхний тавд бичигдэж байна. Монгол Улсын баг тамирчид одоогоор нэг хүрэл медальтайгаар 24-р байрт жагсаж байна. 41 орноос 26 орны баг ямар нэгэн медаль хүртээд байна.

14
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

607 нийтлэл

Сэтгэгдэл бичих