шар мэдэээнтертаймент

С.Ононбат: Гэр бүлийн үнэ цэнэ бол харилцан хүндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна

1

С.Ононбатыг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэж болно. Тэрээр рок попын нууц ноёнтон, Пентатоник наадмын санаачлагчдын нэг. Түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний On and Off продакшнаар клипээ, тоглолтын найруулгаа хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн.

С.Ононбат Урлагийн гавьяат зvтгэлтэн бол ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг телевизийн найруулагч, Соёлын гавьяат зvтгэлтэн Янжмаа гуай юм. Тиймээс багаасаа л дэлгэцтэй ойр өссөн аж. С.Ононбат 1993 онд On and off продакшнаа байгуулсан. Шинэ жилээр хүмүүсийг телевизийн өмнө уядаг байсан Цэнхэр дэлгэц-ийг С.Ононбат найруулан хийдэг байв.

Эхнэр Нансалмаа нь Боловсрол сувгийн Mongolian next top model загварын шоуны шүүгчээр ажиллан, олон нийтэд дахин танигдсан. С.Ононбат, Нансалмаа хоёр гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй. Юутай ч  С.Ононбатыг гэргий Т.Нансалмаагаасаа олон насаар дүү гэлцдэг. Харин тэд нэг л насны зөрүүтэй аж. С.Ононбат FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурласан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ.

Т.Нансалмаа 102,5 FM, дараа нь 25 дугаар суваг телевизэд ажиллаж байсан. Харин С.Ононбаттай гэрлэснээр On and off продакшнд ирсэн. Хэрвээ С.Ононбаттай гэрлээгүй бол одоо ч 25 дугаар суваг телевизэд ажиллаж явна байх гэж дурссан байдаг.

Сайхан хосууд маань хоёр биедээ үнэхээр хайртай ба нэгэн биений нөгөө талаа олсон гэж хэлж болно. С.Ононбат Монголчууд өнө эртнээс эмэгтэйчүүдээ хүндлэн дээдэлж ирсэн улс. Эх орон гэдэг нэр ээж гэсэн утга. Орос ба бусад маш олон улс эцэг гэсэн утгашилтайгаар улсаа авгайлдаг. Монгол эрчүүд ээжээ,эхнэрээ,охин хүүхдээ шархиран хайрлахаа үүргээ гэж боддог төрмөл хэв маягтай гэж би боддог. Эхнэртээ, охидууддаа базуулах гоё ш д. Уулаасаа л амь амьдрал минь тэднээс шалтгаалдаг. Баздаг бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Өдөр бүхнийг чинь баяр болгож чаддаггүй юм гэхэд гэрэлтэж байхыг нь хараад бахархан байя хэмээжээ.

Тэрэр мөн цахим хуудаснаа гэргийдээ хайраа илчилсэн билээ. Насан турш ингэж хэлхэлдээд л ажлаа ч амьдралаа ч босгож явна. Ажлын завсарлагаар амарч байнаа гэдэг зураг. Насан туршийн минь цор ганц хайр, анхны минь бөгөөд эцсийн минь хайр юм. Миний хань, миний хүүхдүүдийн эх, миний хамтрагч, миний найз, бүх ертөнц минь гэжээ. С.Ононбат найруулагч дөрвөн хүүхдийн аав гэнэ.

Түүнээс Та хэр сайн аав бэ гэж асуухад, Хүүхдүүд маань л хэлэх байх даа. Би ч ер нь мэдээж сайн байхыг л хичээж амьдардаг. Хүүхдүүдээ сайхан эрхлүүлэх дуртай. Дураар нь байлгахыг боддог. Өөрийн үзэл бодолтой хүмүүс болгохыг хичээдэг дээ. Гэр бүлийн үнэ цэнэ бол харилцан хүндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна.

Эхнэр Нансалмаа нь нөхрийнхөө талаар ярихдаа: Хаана ч явсан, яаж ч байсан, өBдөх зoвох, жаргах нaргих аль ч үед надаа бат ар тал бий. Анх таарснаасаа өдийг хүртэл яг хэлсэндээ, амласандаа байдаг найдвартай эр хүн бий. Намайг онигоо ярихад тэр хэд дахин сонссон ч анх сонсож байгаа аятай үнэн голоосоо инээдэг.

Намайг дуулхад анх удаа шvтдэг алдартай дуучнаа сонсож байгаа мэт б.ишрэн сонсож, хоолой хvрэхгүй газарт минь түрж..aмьсгалаас минь аз жаргалыг мэдэрдэг гэдгээ мэдрүүлдэг.

Махлаг байсан ч сайхан гэж, тарган байсан ч сайхан гэж…ямагт хайрлаж хардаг нэг хүн бий. Миний хань, хүүхдүүдийн минь эцэг, хамтрагч , өвөө шиг минь духан дээр минь үнэрлэн үнсэгч, тэнгэрийг мөрлөгч, нөмөр хэмээжээ.

Ингээд үзэсгэлэнт, загварын тун чиг мэдрэмжтэй сайхан бүсгүйн сүүлийн үеийн зургийг хүргэе.

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа

Өмнөх нийтлэл

Марка: Архины цагаан солио тусаад үхье гэж байхдаа ханьтайгаа учирсан

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Ононбат хужаа хүн шдээ.Малуудаа.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ