шар мэдэээнтертаймент

Э.Цэндбаатар: Дээр дооргүй л архи уудаг шүү дээ

0

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж, Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Э.Цэндбаатарын байр суурийг асуухаар Zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Давааням холбогдлоо. Түүнтэй холбогдоход нулимс дуслуулан ярьсныг энд тодотгох нь зүйтэй болов уу.

-Өөрийг тань шигшээ багаас албан ёсоор хасч байгаагаа мэдэгдлээ. Харамсалтай байна уу?

– Олимпийн наадмаар намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн том буруу нь ах нартайгаа нийлж архи уусанд байлаа. Тэр өдөр уг нь би зодуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зодсон. Намайг зодсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зодог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч архи уудаг. Өөрийн гэсэн нэг ч шавьгүй байж ахлах дасгалжуулагч болсон. Яриад байвал их зүйл байгаа ч багшаа гэж хүндлээд яримааргүй байна. Олимпийн дэвжээн дээр багшийн үгийг сонсоогүй.

Ж.Энхтөр багш бол туршлагатай багш биш. Туршлагатай багш гэдэг нь талийгаач Банди, Ганзориг багшийг хэлдэг юм. Яагаад Ганзориг багшийг ахлах дасгалжуулагч болгохгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Ганзориг багш жижигхэн подволд хүүхдүүд бэлтгэж, тэр хүүхдүүд нь амжилттай яваад байхад Ж.Энхтөр багш Америкаас ирэнгүүтээ ахлах дасгалжуулагч болсон. Би ганцаараа архи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ.

-Олимпийн үеэр хэр зэрэг сайн дасгалжуулсан гэж дүгнэж байна вэ?

-Олимпийн хоёрдугаар үед намайг оноогоор ялсан гэдгийг хэлээгүй. Иймд би бүх хүчээ шавхсан. Хэрэв надад хоёрдугаар үед хожиж явааг хэлсэн бол би арай өөр тактикаар өрсөлдөх байсан. Гуравдугаар үед бол би хөл дээрээ ажиллаж чадах байсан.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Мэргэжлийн боксын дэвжээнд тоглох уу?

-Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан. Холбоо одоо л ажил хийж байгаагаа харуулах гэж байгаа мэт мэдээлэл хийлээ.

-Иргэншлээ сольж магадгүй гэх таамаг байсан. Энэ тухайд?

-Тийм зүйл байхгүй. Би юу гэж эх орноосоо явах вэ дээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГТ М.Бадар-Ууган: -Боксын холбоо өнгөрсөн Ням гаригт ээлжит бага хурлаа хийж, Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэг, ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Энхтөр багш томилогдсон. Олимпоос медальгүй ирсэндээ уучлал гуйж байна.Парис олимп хоёр жил, зургаан сарын дараа боллоо. Алтан медаль авна гэсэн зорилготой байна.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг: -Бид дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Манай удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Серби улсад болох боксын ДАШТ-д оролцох сорилгыг хийж, удирдамжийг батлах Сорилго тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг нэрсийг батлах Сорилго тэмцээнд шаардагдах төсвийг батлах Монголын боксын холбооны багш, дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад авах арга хэмжээ, ёс зүйн хариуцлага Дөрөвдүгээр асуудлын хүрээнд, шигшээ багийн тамирчин МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас мөн боксын холбооны шигшээ багаас хассугай гэжээ.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр: -Спортоор тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь зөндөө уучилсан. Тиймээс боксын холбоо Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгон бэлтгэл хийж байна. Гэтэл муу үлгэр дууриалал үзүүлээд байвал яах вэ. Ямарч гавьяат хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байна. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Цэндбаатар шөнийн 2 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёсзүйгүй үйлдэл. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна.

Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ. Мөн холбооны зүгээс хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна. Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” гэжээ. Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзжээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид “Наран” плазагийн зургадугаарт давхарт байрлах “New York Liberty” ресторанд зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Э.Цэндбаатар мөн л оролцож, өөрийгөө зодуулсан гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэхдээ энэ нь түүний орооцолдож буй анхны асуудал биш. Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд үе үе олон нийтийн анхааралд өртөх болсон.

Гарьд магнай киноны жүжигчин Далайцэрэн буюу Д.Батдорж: Би архи их уусан. Кинонд тоглосны дараахан хүн бүр л архи бариад ирдэг байсан юм

Өмнөх нийтлэл

Нэвтрүүлэгч, Хөтлөгч С.Чимгээ: Охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ