Онцлохулс төр

Ц.Элбэгдорж: Би Монгол Улсад тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал босч очих үүрэгтэй

0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Нийслэлийн Ардчилсан намын байранд гишүүний үнэмлэхээ гардсан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Тэрбээр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны гишүүн байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хуулийн дагуу намын гишүүнчлэлээ түдгэлзүүлээд байсан юм. 

Ц.Элбэгдорж АН-ын гишүүний үнэмлэхээ гардсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Та намын шинэчлэлд хэрхэн оролцох вэ? 

-Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байна. 

-Таныг Ерөнхийлөгчийг сонгуульд оролцоно гэж ойлгож болох уу? 

-Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байх хамгийн өндөр албан тушаал. 

-Одоо байгаа намын удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ. АН-ыг яаж сэргээх вэ? 

-Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна. 

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би бас дэвшинэ гэж мэдэгдэж байсан? 

-Би Монгол Улсад тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын болон улс орны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. 

-Таны холбогдсон хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юу? 

-Тэр асуудал үргэлжилж байгаа. 

-АН-ын гишүүд таныг намыг унагаасан хүмүүсийн нэг гэж үздэг. Буцаад энэ намын гишүүн болж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Тэр бол хүмүүсийн үзэл бодлын асуудал. Би үүнд хүндэтгэлтэй ханддаг. Шүүмжлэл байх тусам идэвхтэй, шуурхай ажиллах ёстой гэж бодож байна. 

Т.Бадамжунай хаана явна?!

Өмнөх нийтлэл

Д.АМАРБАЯСГАЛАН: Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох