нийгэм

21-р зууны далайн Торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум боллоо

0

Хятад улсын Гуандонг мужийн Жухай хотод 10 сарын 22-ны өдөр “21-р зууны  далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” зохион байгууллагдлаа. Тус форумыг Гуангдон мужийн захиргаа болон Хятадын Медиа Групп хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцож, Хятад болон олон улсын эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд оролцсон байна.

Форумын голлох сэдвээр Хятад – Макао – Хонг Конгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Далайн эргийн хотуудыг системчилсэн, шинэ үетэй хөл нийлүүлсэн бодлогоор хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Форумын голлох илтгэгчид нэр хүндтэй эдийн засагчид судлаачид байсан бөгөөд олны анхаарлыг татсан илтгэгчээр 2015 оны Нобелийн Шагналт Эдийн Засагч Ангус С. Дийтон (Angus S. Deaton) оролцож олон улсын хөгжлийн эдийн засаг болон Хятад улсын ядуурлыг бууруулсан туршлагын талаар илтгэлээ.

Тэрээр хэлэхдээ: Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил, чадавхийг үнэлэх голлох хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлт мөн бөгөөд энэ тал дээр Хятад улс нилээн сайн яваа. Харин бүх эдийн засагчдын хүлээн зөвшөөрдөг нэг зүйл бол Хятад улс маш богино хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан нь гайхамшиг мөн гэдэг юм. Бид улс орны сайн сайхан аж байдлыг зөвөхн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжихээс гадна сайн сайхан байдлын чанарын үзүүлэлтээр мөн  хэмжих нь зүйтэй. Энэ тал дээр Хятад улс бусад ижил төстэй хөгжингүй оронтой харьцуулахад маш сайн явж байна” гэсэн байна.

Форумын үеэр мөн Гуандонг Мужийн захирагч нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Далайн эрэг дагуу байрлах улс орнууд хоорондын харилцаагаа бэхжүүлэх нь зүйтэй гэдгийг онцлоод Хятад – Макао – Хонг Конгийг холбосон нэгдсэн газар байгуулахаа зарласан байна. Тус гурван хэсгийг холбосон гүүр байдаг бөгөөд энэ нь Хятад улсын хамгийн урт гүүрэнд тооцогддог юм байна.

Форумын үеэр сонирхолтой илтгэлүүдээс гадна Жухай хотын орон нутгийн телевиз болон Макаогийн Худалдааны Харилцаа Холбооны Медиа групп болон Макаогийн кабелийн телезийн сувгуудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болж цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргажээ.

Бэлтгэсэн: Э. Анударь

Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 –ын хэрэгжилтийн явцын тайлан” танилцууллаа

Өмнөх нийтлэл

51-р сургууль аутизмтай сурагчаа гадуурхан, сургах боломжгүй гэжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм