БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар АНУ-д хүрэлцэн ирлээ. Тэднийг Мэрилэнд муж дахь Эндрюс цэргийн баазын нисэх зурвасаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар угтан авсчээ.

Трамп тавдугаар сард Бээжинд айлчилснаас хойш Хятад, Америкийн удирдагчид анх удаа нүүр тулан уулзаж байна. Ши Жиньпиний айлчлал гурван өдөр үргэлжилнэ.
Айлчлалын эхний өдөр түүнийг нисэх зурваст Трамп өөрөө угтан авсан нь онцгой үйл явдал байв.
Айлчлалын хүрээнд гаргасан мэдэгдэлдээ Ши Жиньпин “Манай хоёр улс дайсан бус, харин түнш байх ёстой бөгөөд хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой харилцааг хөгжүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолжээ.