Өмнөд Солонгосын найруулагч На Хонг Жиний “Hope” өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд Нью-Йоркт нээлтээ хийлээ.
Ийнхүү Каннын кино наадмын үндсэн хөтөлбөрөөр дэлхийн нээлтээ хийж байсан “Hope” бүтээл АНУ-ын кино театруудаар гарч эхэллээ. Киноны үйл явдал Өмнөд Солонгосын алслагдсан “Hope Harbor” тосгонд өрнөнө. Нууцлаг амьтан тосгонд халдаж эхэлснээр цагдаагийн ахлагч Бом Сок болон цагдаагийн ажилтан Сон Э нар түүнийг мөрдөх агаад ойролцоох ойн хэсэг анчид мөн уг амьтныг агнахаар хөдөлнө. Гэвч удалгүй ангуучид өөрсдөө ангуучлагдаж эхэлснээр энгийн нэгэн амьтны эрэл мэт эхэлсэн хэрэг явдал хүн хоорондын мөргөлдөөн, үл мэдэгдэх хүч, сүйрлийн тухай түүх болон хувирна.
Кинонд Хван Жон Мин, Чо Ин Сон, Жон Хо Ён нар гол дүрд тоглож, Холливудын жүжигчин Тейлор Рассел, Алисия Викандер, Майкл Фассбендер нар мөн бүрэлдэхүүнд багтжээ.
