Соёл урлаг

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Таны сэтгэгдэл

Энэ онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан МЗЭ-ийн удирдлагууд музейн барилгыг сэргээн засварлаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран сэргээн засварлах зураг төслийг боловсруулж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх Д.Нацагдоржийн музейн барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Д.Нацагдоржийн музейг 1966 онд их зохиолчийн мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан байгуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд өнөөдөр музейн барилга дэд бүтцийн шугам сүлжээнээс бүрэн таслагдсан нөхцөлд байгаа билээ. Музейн барилгыг сэргээн засварлах ажлын хүрээнд нэн тэргүүнд дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд холбох шаардлагатай байгааг МЗЭ-ийн удирдлагууд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва музейн барилгыг шаардлагатай дэд бүтцийн шугам сүлжээнд холбох асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэж, сэргээн засварлах ажилд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.

11
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

498 нийтлэл

Сэтгэгдэл бичих