Соёл урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Таны сэтгэгдэл

ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 21 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй нийтийн тээвэр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу явахаар болжээ.

Дашрамд, гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд ямар урлаг соёлын арга хэмжээ болохыг хүргэж байна. Үүнд,

  • Үзэгчдэд зориулсан Буриад сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Үзэгчдэд зориулсан сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Өсвөрийн шагайн харвааны тэмцээн (Төв талбай)
  • Үндэсний бөхийн өсвөрийн болон сонирхогчдын барилдаан (Төв талбай)
  • Морьт харваа (Морьт харвааны талбай)
  • Уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх (Адуучдын талбай)
  • Улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан (Төв талбай)
  • Үндэсний сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Морьтой монголжин тэмцээн (Адуучдын талбай)
  • “Морин бөмбөг”-ийн тэмцээн явагдах аж.
15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

472 нийтлэл

Сэтгэгдэл бичих