Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг нэг дороос мэдрэх “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд болно.
Соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын олон төрөлт уралдаан тэмцээн зэрэг олон талт хөтөлбөрт арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.