Дайсны хүч хэдэн мянгаар тоологдож байсан бөгөөд тэд бүхэлдээ Наполеоны цэргүүдийг бүслэлтэд оруулсан байлаа. Уг байдал даамжирсаар эцэст нь тэднийг өвдөг сөхрүүлсэн юм.
Цөхөрч гүйцсэн Францын армид ухрах гэсэн ганцхан сонголт үлдэх нь тэр. Та уг тулааныг Ватерлоогийн тулалдаан гэж бодож байна уу? Тэгвэл үгүй юм. Наполеоны хувьд хамгийн тод дурсагдсан үлдсэн, хамгийн шившигтэй ялагдал нь аймшиггүй зоригтой олон мянган зэрлэг туулайн сүргийн сарвуунд үрэгдсэн явдал хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Энэхүү этгээд явдал 1807 оны 7-р сард тохиолдсон хэмээн Европын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Эзэн хаан Наполеон дөнгөж Оросын хаант улстай гал зогсоох албан ёсны гэрээ байгуулаад удаагүй байсан юм. Гал зогсоосон явдлыг тохиолдуулан тэрээр өөрийн цэргийн томоохон дарга нар болон өөрийн хүмүүстэйгээ хамт туулайн анд гарахаар болсон байна. Өөрөө туйлын завгүй нэгэн байсан тул уг үйл ажиллагааг зохион байгуулах хүнээр Александер Бертер хэмээх эрхмийг томилсон түүхтэй.
Бертер хэзээ ч юмыг хамгийн энгийн бөгөөд даруухнаар хийдэг нэгэн биш байв. Ийм учраас илүү сүрлэг болгохын тулд уг үйл ажиллагаан зохион байгуулагчаар түүнийг томилсон байж ч болох. Тэрээр маш том ан хийхээр төлөвлөж их хэмжээний туулай цуглуулж эхэлжээ.
Тэрээр хэдэн зуу магадгүй ихээр бодоход 3000 орчим туулай цуглуулсан хэмээн тухайн үеийн бүртгэлд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл туулайн хэд хэдэн сүргийг бөөгнүүлсэн гэж хэлж болно. Ан хийх өдөр болоход ангийн нүсэр том талбайн захуудаар Бертерийн хүмүүс туулайтай торнуудыг бөөгнүүлэн тавьсан байв.
Удалгүй Наполеон болон түүний хүндэт зочид ирэхэд том чихт туулайнуудыг тэрээр суллан тавьжээ. Анчид ч өөрсдийн олз омгоо барихаар бүх хурдаараа талбайн зүг давхих нь тэр.
Гэвч тун удалгүй хачирхалтай зүйл тохиолдох нь тэр. Туулайнуудад огт айж үргэх шинж байсангүй. Харин ч бүх зүйл эсрэгээрээ болж хувирав.
Тэд Наполеон тэргүүтэй анчдыг зүглэн давхиж эхлэв. Яг л Бастил цайзыг эзлэхээр улайран ирж буй хувьсгалчид мэт харагдаж байлаа. Тун удалгүй Наполеон болон түүний анчид өөрсдийгөө асар их хэмжээний хөвсгөр туулайнуудтай их буугаар тасралтгүй бөмбөгдүүлж байгаагаа ойлгосон байна.
Эхэндээ ч тэнд байсан хүмүүс бүгд уг утга учиргүй зүйлсийн тухай хоорондоо ярилцан сайтар инээлдэж байлаа. Гэвч дайралт үргэлжилсээр байсан тул удалгүй тэдний баяр хөөр, гайхшрал зэрэг мэдрэмжүүд нь чин сэтгэлийн санаа зовинолт болон айдас болж хувирсан байна.
Эзэн хаан болон түүний албатууд дайралтыг ихэмсэг байдалтайгаар няцаах гэж оролдсон ч ямар ч боломжгүй байсан тул тэд гарт таарсан бүхнээр буюу модны мөчир, давирхай, бялтат буу зэрэг бүхнээрээ тэдний эсрэг тэмцэж эхлэв. Наполеон туулайнуудын эсрэг гал нээж эхэлсэн боловч тэд үргэлжлүүлэн дайрсаар л байлаа, хэзээ ч дуусашгүй мэт асар олон туулайнуудын дэргэд тэдний хүн хүч хэтэрхий цөөдөж байсан юм.
Наполеон уг тулаанд ялалт байгуулж чадахгүй гэдгээ тун удалгүй мэджээ. Иймд тэрээр түргэхэн салах ёс гүйцэтгээд уг газраас холдон сүйх тэргэндээ суувал аюулгүй хэмээн бодсон байна. Гэвч сүйх тэргийн жолооч хурдан зугтах ямар ч боломж байсангүй. Хаа сайгүй туулайнууд байсан тул дугуй нь эвдэрч магадгүй тул алгуурхан хөдөлж байв.
Яг тухайн мөчийг сандралдаж дэвхэцсэн туулайнуудаар үер бууж байсан гэж хэлж болохоор. Түүхч Дэвид Чандлер энэ тухай бичиж үлдээхдээ “туулайнууд Наполеоны генералуудын хэргэлдэг тактикыг ашиглан дайралт хийж байсан, сүрэг хоёр жигүүр болон хуваагдаж голдоо явж буй эзэн хааны сүйх тэрэг уруу хоёр жигүүрээс цутган дайрч байсан.
Тухайн үед сүйх тэргийн жолооч ухаан солиотой мэт ташуураараа туулайнуудыг ташуурдан бүх хүчээ шавхаж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Сүйх тэргэнд суух бяцхан эзэн хааны бяцхан хөлөн дээгүүр туулайнууд зүүгдэж зарим нь түүний хүрмэн дээр хүртэл дураараа тэнүүчилж байлаа.
Ийнхүү ямар ч гаргалгаагүй болсон сүйх тэрэг аяндаа осолдож өнхөрсөн байна. Тэрэг өнхөрмөгц аж болж туулайнууд бүгд цонхоор нь сандралдан зугтацгаажээ.
Энэ бүх аймшигт явдалд гагцхүү зохион байгуулагч Бертерийг бүрэн буруутгаж болох юм. Тэрээр цэргийн эрдэмдээ гаргууд нэгэн байж болох ч мал аж ахуйн салбартаа тийм ч сайн нэгэн байсангүй.
Бертер зэрлэг туулайнуудыг хавханд оруулж олноор нь барихаас залхуурсан тул илүү амар арга хэрэглэсэн бөгөөд ойролцоох тосгоны иргэдийн тэжээж өсгөсөн туулайнуудыг олон тоогоор худалдан авчээ. Асуудал нь гэвэл зэрлэг туулайнууд байгалийн зөн совингоороо хүнээс зугтан үргэдэг байна.
Харин фермд өсгөсөн туулайнууд хүнээс айдаггүй бөгөөд харин ч эсрэгээрээ эзэд нь тэдэнд хоол өгсөөр дасгасан тулд хүн хараад өөрсдийг нь хооллоно гэж итгэн хүмүүс уруу бүх хурдаараа тэмүүлдэг аж.
Сэтгэгдэлүүд