шар мэдээ

У.Цогтбаярыг гэр бүлдээ агсам тавьсан хэргээр шалгаж байгаа

Таны сэтгэгдэл
Жүжигчин У.Цогтбаяр зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарч эхлэв. Энэ мэдээллийг тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2023 оны 4-р сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороонд “Эмэгтэй хүн туслаарай” гэсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх мэдээллийг шалган, 5-р сарын 1-ны У.Цогтбаяраас мэдүүлэг авсан, ингэхэд балкон дээр байсан модоор гэрийнхээ цонхыг хагалсан, эхнэр Х-д салаавч гарган, гичий, лалар хэмээн доромжилж, ариун цэврийн өрөөнийхөө хаалгыг эвдэлсэн,аюулын зэргийн үнэлгээ дунд хэмээн тогтоогджээ. У.Цогтбаяр нь нэг уухаараа 3-5 хоног үргэлжлүүлэн уудаг” хэмээн мэдүүлжээ.
Иймээс У.Цогтбаярыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д зааснаар дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно” гэсэн байна.
1,030
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл