Монголын хошин урлагт бүхий л амьдралаа зориулж тэр хэрээрээ олон Монголчуудад инээд баясал, аз жаргалыг бэлэглэдэг жүжигчин Д.Хүрэлхүү Монгол түмний хайртай жүжигчдийн нэг билээ.
Авъяас билэг нь ундарсан жүжигчин Д.Хүрэлхүү Х.Намуун, Х.Сүрэн гэх алт шиг хоёр охинтой. Түүний том охин Х.Намуун Монголчуудад тэр дундаа охид бүсгүйчүүдэд хэдийн танил болжээ. Тэрээр “Wolarsan“ хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа чадварлаг нэгэн.
Аавынхаа хөдөлмөрч занг өвөлж авсан Х.Намуун гадаад төрх, биеэ авч яваа байдал зэргээрээ үеийн охиддоо үлгэрлэж яваа юм. Ийм ч учир жүжигчин Д.Хүрэлхүүг хоёр охинтой бус нэг охинтой гэж андуурах хүмүүс цөөнгүй.
Тэгвэл түүний бага охин Х.Сүрэн цаг хугацаа өнгөрхийн хэрээр өсч том болж эгчийгээ дуурайсан үзэсгэлэнтэй нэгэн болжээ. Олон нийтийн өмнө тэр бүр гараад байдаггүй Х.Сүрэнгийн гэрэл зургуудаас онцлон хүргэе.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд