шар мэдээ

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ард иргэдийн төлөө ядаргаанд ортлоо ажиллаж байна гэв үү

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хуралдаан болгон дээр ямар нэгэн байдлаар олон нийтийн бухимдлыг төрүүлдэг гишүүдийн нэг. Хуралдаанаас өөр асуудлаар ойлгомжгүй зүйл ярих, зохисгүй үг үйлдэл гаргах, пост жиргээгээрээ цахим орчинд шүүмжлүүлэх зэргээр цайчихсан гишүүдийн төлөөлөл билээ.

Саяхан тэрээр, УИХ-ын даргад тун чиг эвгүйгээр загинуулаад авсан. Тодруулбал, Улсын төсвийн хэлэлцүүлэгийн үеэр төсвийн хэмнэлт сэдвээр үг хэлэхдээ “Жорлон ярьж” олон хүний бухимдлыг төрүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа “Өөрийнхөө тухайд хэлэхэд үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу. Яасан ч эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ” хэмээн жиргэжээ.

Түүний ийнхүү жиргэсэн нь мөн л дахин цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.

 

1,051
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл