Дэлхийн үйл явдалнийгэм

Хатан хаан II Элизавета вакцин хийлгэжээ

0

Их Британийн хатан хаан II Элизавета, Эдинбургийн гүн Филипп нар коронавирусний вакцин хийлгэсэн тухай Букингемийн ордны мэдэгдэлд дурдав.  

Мэдэгдэлд тэд ямар вакцин хийлгэсэн талаар дурдаагүй байна. Одоогоор Их Британид хоёр вакцин ашиглаж байгаагийн нэг нь Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарсан авсан вакцин бол нөгөө нь Оксфордын их сургууль, Их Британи, Шведийн “AstraZeneca” компаниудын гарган авсан вакцин юм. Вакциныг хааны эмч Виндзорын шилтгээнд хийжээ. Цамхагт хатан хаан цар тахлын дэгдэлтийн улмаас Их Британид хатуу хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сараас хойш байрлаж байгаа аж. Вакцинжуулалт Их Британид 12 дугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газар амьдардаг хүмүүс болон 80-аас дээш насныхныг хамруулж байна. Одоогоор вакцины эхний тунг 1.5 сая орчим хүнд хийгээд байна.  

Э.АянзаяаЭх сурвалж: “Монцамэ” агентлаг

1 сарын 11-нд хөл хорионы дэглэмийг бууруулж буй ч цагаан сараар дахин тогтооно

Previous article

Э.Магнайбаяр “Баянгол хүүхдийн зуслан”-гийн захирал болжээ

Next article

You may also like

Comments

Comments are closed.