нийгэм

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо 69 хувиар өсөв

Таны сэтгэгдэл

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд ямар төрлийн хэргүүд бүртгэгдэж, аль нь давамгайлж байгаа талаарх нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа.

Монгол Улсад 2026 оны гуравдугаар улиралын байдлаар 241,662 хэрэг, маргааныг хүлээн авснаас 173,522 хэрэг, маргаан буюу 71.8 хувийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн аж. Харин анхан шатны шүүхэд 231450 хэрэг, маргааныг хүлээн авснаас 166721 хэрэг, маргаан буюу 72 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 14099, иргэний 105247, захиргааны 1764, зөрчлийн 45611 хэргийг хянан шийдвэрлэж нийт 166721 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48270 хэргээр буюу 40.8 хувиар өссөн байна. Үүнээс эрүүгийн хэрэг 2723 хэргээр буюу 23.9 хувиар, зөрчлийн хэрэг 2307 хэргээр буюу 5.3 хувиар, иргэний хэрэг 42971 хэргээр буюу 69 хувиар, захиргааны хэрэг 269 хэргээр буюу 18 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2026 оны гуравдугаар улиралд 8069 хэрэг хүлээн авснаас 6463 хэрэг буюу 80.1 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 2173, иргэний 2744, захиргааны 670 хэрэг, зөрчлийн 876 хэрэг нийт 6463 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.  Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 751 хэргээр 13.1 хувиар өссөн байх ба үүнээс задалж үзвэл эрүүгийн хэрэг 120 буюу 5.8 хувиар, зөрчлийн хэрэг 20 буюу 2.3 хувиар, иргэний хэрэг 547 буюу 24.9 хувиар, захиргааны хэрэг 64 буюу 10.6 хувиар тус тус өссөн байна.

Хяналтын шатны шүүх 2026 оны гуравдугаар улиралд 2143 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 338 хэрэг буюу 15.8 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 82, иргэний 176, захиргааны 80 хэрэг нийт 338 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 7 буюу 7.9 хувиар буурсан бол иргэний хэрэг 42 буюу 31.3 хувиар, захиргааны хэрэг 5 буюу 6.7 хувиар тус тус өссөн байна.

10
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

786 нийтлэл

Сэтгэгдэл бичих