Гэр хорооллын айл өрхийн орой,шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2017 оноос Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж эхэлсэн. Шөнийн тариф нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг.
Шөнийн тарифт нийслэл болон аймгийн төв, 10 мянган дээш хүн амтай сум, суурин хамрагддаг. Дараах нөхцөлийг хангасан айл өрхийн шөнийн тарифт шилжинэ.
- Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
- Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
- Цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд
Шөнийн тарифын хөнгөлөлтийг оройн 21 цагаас өглөөний 9:00 цаг хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд тооцно. Хэрэглэгч нь 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1500 кВт.ц хүртэлх, 380В-ын сүлжээнд холбогдсон бол 3000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100 хувь, хязгаараас давсан хэрэглээг 50 хувь хөнгөлдөг.