улс төр

Хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдсөнөөс ‘6 сарын дараа оймсны хэрэг илэрчээ’

0

Сүүлийн үед нийгэмд нэлээд шуугиан дэгдээсэн асуудал бол МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох авлигын хэрэг байлаа.

Гэвч тэдэнд ял оноохгүйгээр ‘хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан’ хэмээн хаасан нь олон таамгийг дэвшүүлэхэд хүргээд буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг ‘хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа’-тай холбоотой заалтыг тэдэнд зориулж хуульд өөрчлөлт оруулсан мэтээр шүүмжилж байсан. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар сүүлийн үед хоёр ч шинэ мэдээлэл гарч иржээ.

Цаг хугацааны баримт сөхөж үзвэл УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг. Харин Н.Баярсайхан нарыг Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсноо олон нийтэд мэдээлсэн байдаг юм.

Он, сар, өдрийг сайтар ажиглавал хууль батлагдсан өдөр, тэд саатуулагдсан өдөр хоорондоо 6 сар орчмын зайтай байна.

Өөрөөр хэлбэл, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг хэрэгт холбогдохоос өмнө буюу хагас жилийн өмнө УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж баталжээ. Тэгэхээр ‘төрөөгүй хүүхдэд төмөр өлгий’ гэгчээр илрээгүй хэрэгт урьдчилж хууль батлах ямар ч боломжгүй нь тодорхой.

Тийм ч учраас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж баталсан үйл явцыг хянуулахаар Улсын Их Хурлын даргад хүсэлт гаргажээ. УИХ-аас уг хүсэлтийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж, 2019 оны 7 дугаар сарын 8-нд дүгнэлтээ гаргасан байна. Ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөл оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны үр дүнд энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ‘санаачлаагүй’ болохыг баталгаажуулж, http://www.parliament.mn/n/1niy сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн аж.

Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдсөний бурууг хэн нэгэнд тохож, нэр хүндэд нь халдах улс төрийн санаархал үүний цаана байв уу? 

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 25-нд мэдээлэл хийхдээ,

МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нарыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна.

“Дэлхийн Монголчууд” хүүхдийн бэсрэг наадам боллоо

Өмнөх нийтлэл

Ерөнхийлөгчийн санал залуусын хүслийг хазаарлав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр