улс төр

УИХ СЗХ-ны дарга Т.Жамбаацамцыг албан тушаалаас нь чөлөөлөхөөс татгалзлаа

Таны сэтгэгдэл

УИХ-ын чуулганы хуралдааны Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн” хэмээн танилцуулав. Гэхдээ УИХ-ын дарга араас нь “Би зургаан сарын өмнө “60 хувийн хүүтэй, апплейкешний зээл, 45 хувийн хүүтэй ББСБ-уудын зээлийн хүүг бууруул, иргэдээс зээлийн хүүнээс гадна элдэв шимтгэл авдгийг болиул” гэдэг үүрэг өгсөн. Гэтэл энэ үүрэг даалгавар биелэхгүй байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Түүнээс халж байгаа асуудал байхгүй” гэв.

Хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалтыг нууцаар явуулахад УИХ-ын гишүүдийн олох нь уг саналыг дэмжсэнгүй.

8
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

808 нийтлэл

Сэтгэгдэл бичих